Дуулмаар Урианхай нутаг

Описание к видео Дуулмаар Урианхай нутаг

ДУУЛМААР УРИАНХАЙ НУТАГ

Үг: Монгол Улсын төрийн шагналт,Соёлын гавъяат зүтгэлтэн, З.Түмэнжаргал
Хөгжим: Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав

Шуранхай хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ

Хар давын уулс минь
Ханар ч бараантан харагдана
Хайрлан хайрлан дуулахлаар
Халуун зүрх минь булгилнаа/догдлоно оо/ ай хө

Цэн Төмөртийн хайрхан минь
Цэнхэртэж манараад үзэгдэнэ
Цээжиндээ энхрийлээд бодохлоор
Цэнгэл жаргал минь оргилноо ай хө

Булган Сөнхөл голууд минь
Бургилж харагдаад мяралзана
Алгаараа хутгаад амсахлаар
Амин нас минь уртаснаа ай хө

Уулсын завсраар Шүвтэр минь
Униартаж хөхрөөд харагдна
Уяран санагалзаад дуулахаар
Ухаан санаа минь цэлмэнэ ээ, ай хө

Комментарии

Информация по комментариям в разработке