"Avral gurvan chuhag" or 3 salvation Mantra song composed by Mongolian buddhist saint Danzanravjaa

Описание к видео "Avral gurvan chuhag" or 3 salvation Mantra song composed by Mongolian buddhist saint Danzanravjaa

Аврал гурван чухаг- Ар Монголын Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1865)-
Аврал гурван чухаг

Аврал гурван чухагту алгасал үгүй залбиржу
Арга хуурмаг үгүй бээр амьтан бүхэндээ итгэлтэй
Ум маани бадмэ хум 4 удаа

Үзүүлэгч бурхан бий үнэн ёсны номууд бий
Өлзийт мэргэн хуврагууд бий үргэлж хамтаар авраарай
Ум маани бадмэ хум 4 удаа

Өндөр ууланд шат бий өргөн далайд шал бий
харанхуй мунхагт ч билгүүн бий хавцгай замд ч газар ч бий
Ум маани бадмэ хум 4 удаа

Маанийн зургаан үсгийг магтан шүлэглэн уншья
Машид халуун тамуудад хүргэл үгүй авраарай
Ум маани бадмэ хум 4 удаа

Хүчит зургаан үсгийг хөгжим болгон уншья
Хүйтэн тамын оронд хүргэл үгүй авраарай
Ум маани бадмэ хум 4 удаа

Ачит зургаан үсгийг аялан шүлэглэн уншья
Арван найман тамуудад хүргэл үгүй авраарай
Ум маани бадмэ хум 4 удаа

Ертөнц мөнх бус юм ердийн учрал олон бий
Зориод очихын урдахь ердийн буянаа хичээлтэй
Ум маани бадмэ хум 4 удаа

Сансар мөнх бус юм самуун явдал арвин бий
Сайн буянаа үйлдэж, сайтар шимтэн хичээлтэй
Ум маани бадмэ хум 4 удаа

Орчлон мөнх бус юм олохуйн бэрх нь хүмүүн бие
Олзны дээд буян бий, олсон бие нь хайран бий
Ум маани бадмэ хум 4 удаа

Хармын зонхилон тачаангуй хайрласан бүгд хоосон вий
Харин ч хойноо тамтай вий хайран буянаа хичээлтэй
Ум маани бадмэ хум 4 удаа

Комментарии

Информация по комментариям в разработке