Batsuh - Aav mini (cover by Амартүвшин, Амаржаргал)

Описание к видео Batsuh - Aav mini (cover by Амартүвшин, Амаржаргал)

Батсүх - Аав минь

Ураг нэгтэй Монгол түмний минь
Уурга барьсан адуучны удам
Тужийн нарс Халхын голдоо
Уухай дуулсан цэрэг байсан
Аав минь та
Зуун зуунд тасраагүй амь та
Аав минь та
Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Хосоор амьдрах жамт орчлонгийн
Хоёр үндэсний нэг нь та
Уярч суух миний эжийтэй
Тулганд галаа бадраасан ачтан
Аав минь та
Зуун зуунд тасраагүй амь та
Аав минь та
Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу
Алтнаас үнэтэй сургаал үгс чинь
Арван цагаан буяны түрүү
Алаг хорвоод үнэнийг дуудах
Алдрай үрийн чинь ухааны ундраа
Аав минь та
Зуун зуунд тасраагүй амь та
Аав минь та
Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу

Комментарии

Информация по комментариям в разработке