Монгол дархлаа - Хөөмэй

Описание к видео Монгол дархлаа - Хөөмэй

Хүн хөгжим гэж нэрлэгдэх болсон Хөөмэйн урлаг нь нүүдэлчин Монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшигт өв,уламжлалт хөгжмийн онцгой үзэгдэл бөгөөд биет бус соёлын ховор нандин төрөл билээ.
Хөөмэй нь тухайн хүний ам болон хамрын амьсгалаар авсан хийг өгүүлэх эрхтний оролцоотойгоор цээжний хөндийн амьсгалаар хөөрөгдөн цохилт, доргио үүсгэн цуурайтуулан ая, хөг, эгшиг үүсгэн хөгжимдөх урлаг юм. Монголчууд хөөмэйг ихэнхдээ дуурайж сурсан байдаг. Энэ нь уулын цуурай, ойн цуурай, усны хүрхрээ, усны боргио, чонын улилт, бугын урамдаан, байгалийн чимээ, амьтны дуугаралтыг дуурайж дуугарах хэрэгтэй байдаг энэ сурах барил нь эрт дээр үеэс монголчууд байгалийн дуу чимээг даган дуурайн сонсож сурсны нэгэн баримт, язгуур урлагийн төрөл болохын нотолгоо юм. Хөөмэй нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

Комментарии

Информация по комментариям в разработке