13. БОДИТ ТҮҮХ - ЗОРИЛГОТОЙ, МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙЖ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙХ (ERXES ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ МЭНД-ОРШИХ)

Описание к видео 13. БОДИТ ТҮҮХ - ЗОРИЛГОТОЙ, МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙЖ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙХ (ERXES ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ МЭНД-ОРШИХ)

Бид бүгд хүн л учраас ядрах, сэтгэлээр унах, туйлдах мөчүүд амьдралд зөндөө тулгардаг. Харин яагаад зарим нь шантарч, туйлбаргүй байж, амьдралаа өөд нь татаж чадахгүй, харин яагаад зарим нь бага багаар явсаар байгаад амьдралын хүссэн бүхэндээ хүрч чаддаг вэ? Зорилго, тууштай байдал, өөртөө үнэнч байдал, өөрийгөө үргэлж хөгжүүлж, суралцах байдал гээд чухал зүйлс их ордог тул энэхүү зан чанар, амьдралын зарчмууд бид нарыг ялгадаг билээ. Ялангуяа Монголд шинэлэг зүйл эхлүүлж, бизнес хийж, амжилттай түүнийгээ авч ямна гэдэг нь асар их тэвчээр, хатуужил, ухаан шаарддаг тул Монголд ер нь зөвөөр ёс зүйтэйгээр бизнесээ авч явч, бүр олон улсад гарах гэж хичээдэг бүхий л хүнээр би үнэхээр бахардаг. Тиймээс Erxes компаний хамтран үүсгэн байгуулагч Мэндээ найзтайгаа ярилцах үнэхээр сайхан байлаа. Би ч өөрөө ихийг сурлаа. Та бүхэн маань өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө сайжруулья гэж бодож л байгаа бол манай 13-р дугаарыг сонсоорой.

Комментарии

Информация по комментариям в разработке