ХУВЬЦАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Описание к видео ХУВЬЦАА ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа. Үүнийгээ дагаад олон хэрэглээнүүд бий болсоор байна. Миний зүгээс энэ том зах зээлүүд дунд өөрт тохирох хувьцаагаа сонгоход тань түлхэц болох хэдэн зөвлөгөө өгье.

#1 Үхэж байгаа зах зээл рүү битгий хөрөнгө оруул

Цаасан сонин мэтийн хоцрогдсон хүн худалдаж авахаа больсон компанийг сонгох хэрэггүй.

#2 Таны хөрөнгө оруулах компани мундаг удирдлагуудтай байх ёстой.

Байгууллагын үйл ажиллагааг өсөлттэй бөгөөд тогтвортой залж чадах хүмүүс.

#3 Хүн чанартай байх ёстой.

Удирдлагууд дан ганц компанийн ашгийг бодох бус хөрөнгө оруулагч таны ашгийг боддог шударга компани руу та хөрөнгө оруулаарай.

Тэгээд үлдэх зүйл бол ердөө л…

ТА ӨСТӨЛ НЬ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭХ ЁСТОЙ.

MGL AQUA IPO ШИНЖИЛГЭЭ

MGL AQUA IPO-ийн хувьд хүмүүс Voyage усыг нийлүүлдэг гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ энэ компани зөвхөн ус нийлүүлэх биш, хуванцар, сав шошго, бөглөө үйлдвэрлэх болон дахин боловсруулах гэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Зах зээлийн хувьд усны хэрэглээ сүүлийн шилүүдэд ихсэж байгаатай холбогдуулсан дараагийн жилүүдэд ч өсөхөөр харагдаж байна.

Миний хувьд хамгийн ойлгомжтой, энгийн компани байлаа. Хямдхан ус зардаг ч гэлээ маш өндөр ашигтай ажилласан нь мөн сонирхолтой. Орлого зарлагын тайланг нь харахад үйл ажиллагаа нь мөн маш ойлгомжтой байна.

Өмнө бол Түмэн шувуут хамгийн ойлгомжтой компани байсан бол одоо энэ компани болж байна.

Хэрэв та хувьцаа хэрхэн сонгох болон хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаар илүү ихийг сурахыг хүсвэл TIME TO DIE номыг худалдаж аваад миний бүх мэдлэгийг өөртөө шингээгээд аваарай.

Амжилт хүсье.

Комментарии

Информация по комментариям в разработке