Би ОТ-д ажилд орохын тулд 4 удаа анкет өгсөн

Описание к видео Би ОТ-д ажилд орохын тулд 4 удаа анкет өгсөн

Би оюутан байхдаа Монгол, Япон болон АНУ-ын Засгийн газрын тэггэлэгт авч байсан. Америкт их сургуульд төгсөхдөө Барак Обама, Хиллари Клинтон нарын гарын үсэгтэй диплом гардан авч байлаа. Тэтгэлэгт хамрагдахаар ярилцлага өгч байхдаа ширээний нөгөө талд суухыг маш ихээр хүсдэг байсан. Одоо нөгөө талд суугаад оюутнуудаас ярилцлага авч байна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаа оюутнуудад зөвлөхөд маш сайн бэлдэх хэрэгтэй. Бэлтгэл бол хамгийн чухал зүйл. Би Оюу Толгойд ажилд орохын тулд дөрвөн удаа анкет өгсөний дараа тэнцсэн. Миний гаргасан алдаа юу байсныг дөрөв дэх анкетаа бөглөж байхдаа мэдсэн, ердөө л өргөдлөө зөв бичих байсан. Тэтгэлэгт хамрагдахаар өргөдөл өгч байгаа зарим оюутнууд минийхтэй адил алдаа гаргаж байна. Тэдний эссэ хэтэрхий урт байна. Заримынх нь дэндүү ерөнхий байна. Эссэ товч бөгөөд тодорхой байх хэрэгтэй, уншихад л оюутны хандлага харагддаг.

Комментарии

Информация по комментариям в разработке