S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Описание к видео S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.
2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм.
Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай ойлголт, ач холбогдол болон зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн хэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой зэрэг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, тус чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулагч Юнайтэд эйр Файнанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ нар оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Комментарии

Информация по комментариям в разработке