Chuluunchimeg - Arvagar Heer | Чулуунчимэг- Арвагар хээр (Official video)

Описание к видео Chuluunchimeg - Arvagar Heer | Чулуунчимэг- Арвагар хээр (Official video)

"АРВАГАР ХЭЭР"

Үг:Ч.Чагнаадорж
Ая: Д.Цэвээнравдан УГЗ

Үйзэн вангийн хошуу даншигийн түрүү соёрхлоо
Үрээ мориний давхил Шар талаар цуурайтлаа
Салхин зэв хүлгийн хийморь оршон айрагдлаа
Сайхан хангайн нутагтаа Арвагар хээр нь алдаршлаа

Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Хулан эцдэг хөндийгөөр атирч хийссэн салхи минь
Хурдан буян цуцаасан Арвай хээрийн домог минь

Цуутай хүлгийн тоосонд тэнгэрийн шувууд төөрлөө
Цуурайт хадны бэлээс янцгаах чимээ сонсогдлоо
Хадган шүншиг зангидсан ган амгай нь шаргилаа
Халхын дөрвөн аймгаар Арвагар хээр нь цуурайтлаа

Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Мянган морьдын зурхайгаас нумарч хийссэн салхи минь
Мандах төрийн дууль Арвагар хээр ажнай минь

Хавирган сар шиг галбираас сувдан хөлс дусаллаа
Хараацай цуцдаг талаасаа морьдын тоос хуйларлаа
Зүлэгтэй дэнжийн үзүүрээс дэлтэй салхи алдуурлаа
Зүстэй морьдыг тэлсээр Арвагар хээр тодорлоо

Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Мянган морьдын зурхайгаас нумарч хийссэн салхи минь
Мандах төрийн дууль Арвагар хээр ажнай минь

Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян Арвагар хээр хүлэг минь
Хулан эцдэг хөндийгөөр атирч хийссэн салхи минь
Хурдан буян цуцаасан Арвай хээрийн домог минь

Комментарии

Информация по комментариям в разработке