Enkhtsetseg - Mongol buhiin duulal Г.Энхцэцэг - Монгол бөхийн дуулал (Concert performance)

Описание к видео Enkhtsetseg - Mongol buhiin duulal Г.Энхцэцэг - Монгол бөхийн дуулал (Concert performance)

Шүлэг.Ш.Гүрбазар Ая.Д.Амгалан
Монгол бөхийн дуулал
1.Эрээн асар хийморьтой нь хамт дэрвэсэн
Эрдүү чийрэг бөхчүүд монголын минь золбоо
Ээтэн гутал нь газар үнсэж өндийсөн
Эрмэг сайхан хүчтэн монголын минь суу
Үүл илж дэвсэн
Үнэн хүчтэнүүд минь
Үлэмж баясах тэнгэрлэг эрчүүд минь
2. Идэр жавхаа цолтой нь хамт дуурссан
Ийм л сайхан наадам долоон сар билээ
Илүү тэнгэртэй нь ес давж тэргүүлсэн
Энх төрийн наадам монголын сүр минь ээ
Цэцэг тойрч дэвсэн
Цэнгэл бяртнууд минь
Цэнхэр Монголын газрын домгууд минь
Дахилт: Начин,харцага гарьдийн
Наран дэвэлттэй
Арслан,заан аваргын
Аугаа хүчтэй
Хурай хурай Монгол эрчүүд минь
Уухай уухай Монгол бөхчүүд минь..
3. Хөндийн салхи хөлд нь ирж номхорсон
Хүдэр сайхан эрчүүд дэнжийн чимэг ээ
Хөлийн майхнаас үсэрч гарсан хиймориуд минь
Хөх монголын эрмэг хүчит бөхчүүд минь
Ардын дуу тойрсон
Асар билэгдлүүд минь
Арван зууны агуу судрууд минь

Комментарии

Информация по комментариям в разработке