Токсик EX-ийн маань гаргадаг байсан аймшигтай Манипуляцийн үйлдлүүд 😵‍💫👹 | Ийм Үйлдлүүдээс Зугт! 🚩

Описание к видео Токсик EX-ийн маань гаргадаг байсан аймшигтай Манипуляцийн үйлдлүүд 😵‍💫👹 | Ийм Үйлдлүүдээс Зугт! 🚩

За сайнууцгаана уу

Би нь энэ бичлэгээрээ удаан бодож явсан сэдвээрээ ашгүй ингэж ам нээлээ, хажуугаар нь сайхан буу халаад, сэтгэл хөнгөрөөд явчихлаа.

Би өөрөө энэ хортой харилцаанд байх үедээ эдгээр жижиг юм шиг үйлдлүүдэд манипуляц хийгдээд байгаагаа ч мэдэлгүй сэтгэл зүйгээрээ нэлээн хэцүү, хэсэг хугацааг өнгөрөөсөн юм.
Тиймээс энэ туршлагаас олж мэдсэн, ойлгосон зүйлс маань ирээдүйд хэн нэгнийг ийм харилцаанд орохоос зайлсхийхэд нь, магадгүй одоо байгаа харилцаа нь маш хортой харилцаа гэдгийг танихад нь туслах болов уу гээд ёстой ний нуугүй, ямар ч филтергүй бүгдийг нь ярьлаа.

Хүн муулах, чичлэх зорилгоор энэ бичлэгийг хийгээгүй учраас та нар маань сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байхыг хичээгээрэй please. Бас би тийм сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай

За энэ бичлэг маань танд ганц, хоёр ч гэсэн хэрэгтэй зүйлсийг ойлгуулсан бол, танд таалагдсан бол сувгийг маань "Subscribe" хийгээрэй. Би илүү олон зүйлсийг чин сэтгэлээсээ хуваалцсаар байх болно ✨

🔶 Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс : https://www.khurelchimeg.com/surgalt
📸 Instagram:   / chiminitaly  

Комментарии

Информация по комментариям в разработке