ЧИ БОЛ ИРЭЭДҮЙ l Chi bol ireedui [LYRICS/ҮГТЭЙ/] - Zorigt, Hishigdalai, NMN

Описание к видео ЧИ БОЛ ИРЭЭДҮЙ l Chi bol ireedui [LYRICS/ҮГТЭЙ/] - Zorigt, Hishigdalai, NMN

CC дээр дараад дууны үгээ хараарай ;)

Сонгуулийн юмыг нь янзлаад хаячихсан шүү. Сонгуулийн гэдэг утгаар нь биш дуу гэдэг утгаар нь сонсоод үзээрэй янзтай болсон байна лээ.

Ганц хоёр алдаа байвал доор бичээд орхиорой. Гялз засаад хаячихна

Мөрөөдлөө жигүүрлээд харанхуйг зүсэж ниснэ
Залуу насныхаа орь цор ганц эзэн нь чи
Бороотой тэнгэр цэлмэхийг хүлээх шиг
Бодолдоо норж аниргүйд чимээгүй суугаад яах юм бэ
Хөшгөө нээгээд нарыг хар
Шуугиан дундаас үнэнийг ол
Алхаж яваа хүн гүйтэл
Амьдрал ийм эрчтэйг сана
Чамайг хүлээсэн шинэ өглөө
Чиний маргааш шүү дээ
Өөдрөг байдаг үнэнийг л өөрөөсөө өөрөөсөө

Чи бол ирээдүй
Чи бол маргааш
Чи бол ирээдүй
Чи бол маргааш

Сая сая хүсэл тэмүүлэл дундаас
Санасандаа хүрэх зүг чигийг ол
Ирээдүй чиний тухай дуу зохиож байна

Нүдээ нээгээд инээмсэглээч
Өнгөрснийг цаг хугацаанд нь үлдээ
Шинэ бүхний эхлэл он жилүүд ий сэрж байна
Хар муу бүхнийг хажуугаараа өнгөрөө
Эвтэй бас эерэг ирээдүй рүү хамт
Бид нэг бид бүгдээрээ нэг
Хөшгөө нээгээд мандаж байгаа тэр нарыг хар
Шуугиан дундаас тэр үнэнийг ол
Алхаж яваа тэр хүн гүйтэл
Амьдрал ийм эрч хүчтэйг сана
Үнэнийг ол өөрөөсөө ол

Чи бол ирээдүй
Чи бол маргааш
Чи бол ирээдүй
Чи бол маргааш
Чи бол ирээдүй
Залуу нас шиг эрч хүчтэй

Хагас-бүтэнсайн өдөр шөнө хэдэн цаг хамаа байхгүй
Бүгд ижилхэн ажил хийж байгаа хүнд амар байхгүй
Зарим хүн намайг юу хийсэн хайрлахгүй
Зарим хүн намайг юу ч хийсэн хайрлахаа болихгүй

Комментарии

Информация по комментариям в разработке