Про подкаст №74 ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР

Описание к видео Про подкаст №74 ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАЛААР

Про подкаст №74
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Болормаатай "Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар" ярилцлаа.

• Хөдөлмөрийн хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино.
• Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:
- үл ялгаварлан гадуурхах;
- хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах;
- дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох;
- албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох;
- барьцаа хэрэглэхгүй байх;
- эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах;
- шударга бус үйлдлийг хориглох;
- нийгмийн түншлэлийг хангах;
- хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах.
• Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй.
• Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна.
• Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг; ажил үүрэг гүйцэтгэх байршил; цалин хөлсний хэмжээ; хөдөлмөрийн нөхцөлийг заавал тусгана.

Комментарии

Информация по комментариям в разработке