Уулсын хаан Мөнххайрхан Uulsiin khaan Munkhkhairkhan

Описание к видео Уулсын хаан Мөнххайрхан Uulsiin khaan Munkhkhairkhan

Уулсын хаан Мөнххайрхан
Шүлэг:МУСГЗ яруу найрагч С.Оюун
Хөгжим:МУГЖ хөгжмийн зохиолч М.Булган
Дуучин: УДБЭТ-ын дуурийн гоцлол дуулаач МУСТА О.Хүрэлбаатар

Улирал улиралд тойрч нүүсэн
Удам түүхтэй урианхай түмэн минь
Ухаан бодолд шүтээн болсон
Уулсын хаан Мөнххайрхан
Тэнгэрийн цэцэг Вансэмбэрүү
Тэвэрч ургадаг уул минь ээ
Асалдан түрхрээ их уулс нь
Ар өвөрт чинь ханардаг шүү
Цаг цагтаа тахиж ирсэн
Цадиг түүхтэй урианхай түмэн минь
Цагаан сүүгээ дээжлэн өргөсөн
Цастын хаан Мөнххайрхан
Тэнгэрийн цэцэг Вансэмбэрүү
Тэвэрч ургадаг уул минь ээ
Асалдан түрхрээ их уулс нь
Ар өвөрт чинь ханардаг шүү
Өнө мөнхөд хайрлаж явсан
Өвгөдийн удам урианхай түмэн минь
Өргөсөн сүүнийх нь цацалд бууралтсан
Өндөр дээд Мөнххайрхан
Тэнгэрийн цэцэг Вансэмбэрүү
Тэвэрч ургадаг уул минь ээ
Асалдан түрхрээ их уулс нь
Ар өвөрт чинь ханардаг шүү

Комментарии

Информация по комментариям в разработке