ЭМЧ ТАЙЛБАРЛАХ НЬ: 2. PICO SECOND LASER

Описание к видео ЭМЧ ТАЙЛБАРЛАХ НЬ: 2. PICO SECOND LASER

“Эмч тайлбарлах нь”
Орчин үед арьс гоо заслын эмчилгээ үйлчилгээ нь хүн бүрийн хэрэгцээ болсон гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл эдгээр эмчилгээ, үйлчилгээнүүд нь ихэвчлэн гадаад үг хэллэгтэй, брэнд юм уу аппаратын нэрээр нэрлэгдсэн байдаг нь хэрэглэгч талаас харахад яг ямар эмчилгээ болох, хэрхэн нөлөөлөх зэргийг хүн бүр мэдээд байдаггүй. Үүнээс үүдэлтэйгээр хэрэглэгч өөрт хэрэгцээгүй эмчилгээ, үйлчилгээг хийлгэх, эсвэл авсан эмчилгээндээ сэтгэл ханамжгүй байх зэрэг олон асуудлууд үүсдэг нь нууц биш юм.

Тиймээс бид “Эмч тайлбарлах нь” энэхүү контентоороо дамжуулан тухайн эмчилгээ нь хэрхэн яаж үйлчилдэг, хэнд хийгдэх шаардлагатай вэ, эмчилгээний үр дүн хэзээнээс гарах вэ гэх мэт хэрэглэгчийн хувьд түм буман тодорхой бус байдаг асуултуудад богино хугацаанд, энгийн үг хэллэг ашиглан эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээр тайлбарлуулахыг хичээлээ.

𝐏𝐈𝐂𝐎 𝐒𝐄𝐂𝐎𝐍𝐃 𝐋𝐀𝐒𝐄𝐑 нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд асар өндөр гэрлийн хурдыг ашиглан цоохор сэвх болоод өмнө нь бүрэн арилгах боломжгүй байсан
✒Сэвх, Нөсөө
✒Түлэгдэж гэмтсэнээс үүдсэн бараан толбо,
✒Харлаж бараантсан арьсны зузаан давхарга,
✒Зовхины хөхрөлд,
✒Оta of nevus буюу төрөлхийн хөх мэнгэ,
✒Шивээс зэргийг арьсыг гэмтээхгүй эмчилдэг хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.

Комментарии

Информация по комментариям в разработке