"Манай сургуулийнхан" Ч.Лодойдамба

Описание к видео "Манай сургуулийнхан" Ч.Лодойдамба

Чадраабалын Лодойдамба (1917-1970)

Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба 1917 онд Говь-Алтай аймагт төржээ. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж «Алтайд», «Тунгалаг тамир» роман, «Манай сургуулийнхан» тууж, «Малгайтай чоно», «Солонго», «Дусал нулимс юу гэж хэлсэн бол» зэрэг олон арван шилдэг өгүүллэг бичсэний гадна «Гарын таван хуруу», «Өөрийн замаар», «Итгэж болно» драмын жүжиг, «Энэ хүүхнүүд үү» кино зохиол бичжээ.

Зохиолчийн «Тунгалаг тамир» «Алтайд» роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгджээ.
Ч. Лодойдамба БНМАУ-ын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн юм.

Бүтээлүүд

"Малгайтай чоно" 1946, 1953 онуудад
"Мялзангийн цагаан өвгөн" 1947
"Алтайд" 1949, 1951 онд
"Манай сургуулийнхан" тууж 1952
"Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
"Миний танилууд" 1962 он
"Гарын таван хуруу" жүжиг 1968
"Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
"Түүвэр зохиол" 1977

Комментарии

Информация по комментариям в разработке