ГООДАЛЬ подкаст_21 Гурван ээжийн нүцгэн үнэн

Описание к видео ГООДАЛЬ подкаст_21 Гурван ээжийн нүцгэн үнэн

“10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.
Аль Пачино

Бид бүгдээрээ мартамхай.
Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно.
Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм.
“Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй.
ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.

Цахим орон зай:
  / goodaliofficial  
  / goodalioffi.  .

Гоодаль апп: http://onelink.to/k6ywc6

Комментарии

Информация по комментариям в разработке