ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ кино контент | Official Trailer (2023)

Описание к видео ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ кино контент | Official Trailer (2023)

ЗҮРХЭНД ГЭРЭЛТЭНЭ
(уран сайхны кино контент)
Сайн эцэг эхийн хайр энэрэлд Билгүүн хүү бодох санах юмгүй дугуйгаар зугаалж снөүбордоор гулган, өөрийгөө сорьсон спортын төрлүүдээр хичээллэж, найзуудтайгаа аз жаргалтай өдрүүдийг өнгрөөнө. Ангийн анд Ээгийгийн слесарь аав, хүүгээ сайн сургуульд сургахын төлөө шөнө өдөргүй тээвэр хийж, нойргүй зүтгэдгийг мэдсэн нь ихийг бодуулна. Дурлалт охин Хандаагаа андтайгаа үерхдэг юм байна гэж эндүү ойлгож, гэнэтийн гутралд автана. Эцэг эхдээ тус нэмэр болъё гээд аавынхаа сервист ажиллаж эхлээд, хоббигоо гэнэт орхисон нь найзуудтайгаа үл ойлголцолд хүргэнэ.
Энэ бүхний ээдрээ тайлагдаж, ухаантай найз охины нөлөөгөөр гэнэн мөрөөдлөө хэрсүү төлөвлөгөө болгоод, гадаадад сурч авто инженер болно гэх зэргээр андууддаа ярьж, бүх зүйлд зөвөөр нөлөөлж эхэлнэ. Хэрвээ Билгүүний мөрөөдөл биелсэн бол, хорвоо ямар их баяр хөөр, уярал догдлол, хайраар бялхах байж вэ? Харамсалтай нь тэр 16хан насандаа хэнэггүй болгоомжгүй жолоочийн балгаар хорвоог үүрд орхисон.
Монгол улсад зам тээврийн ослын улмаас маш олон хүний амь нас хохирсны ихэнх хувийг нь 17 хүртэлх насны хүүхдүүд байсан юм... “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны кино нь өсвөр насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэрэмжлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоосон чамирхалд хэт автах бус амьдралын зорилготой, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлэлтэй байх ухаарлыг өгөхийн тулд бүтээгдсэн болно.

Комментарии

Информация по комментариям в разработке