ТЭНГЭРИЙН ТАВАН НҮДЭН Өгүүллэг

Описание к видео ТЭНГЭРИЙН ТАВАН НҮДЭН Өгүүллэг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэвийн "ТЭНГЭРИЙН ТАВАН НҮДЭН" өгүүллэгийг өгүүлэхүйн урлагийн ноён оргил Монгол Улсын гавъяат жүжигчин Гомбын Равдангийн уншсанаар хүргэж байна. Таалан соёрхоно уу.

"ТЭНГЭРИЙН ТАВАН НҮДЭН"
Намрын адаг сарын шиврээ бороотой нохой өдөр Баясахынд хөл ихтэй, хүүхэд хөгшидгүй бужигнаж байв. Исгэл унагандаа хоргодсон гүү зэл сахин зогсоно. Энэ саруул сэргэлэн дэнжийг Баясах өсөхөөс өтлөхийн жаргалаа эдэлсэн газар гэж болно. Өвөлдөө өнөтэй, зундаа зулагтай хувьтай хүнд л заяасан нутаг гэлцэн эндхийнхэн магнай тэнэгэр, сэтгэл өөдрөг явдаг бөлгөө...

Комментарии

Информация по комментариям в разработке