Нямын Дагийранз - Яриг цагаан ингэний сариг цагаан ботгo (хадмал үгтэй )

Описание к видео Нямын Дагийранз - Яриг цагаан ингэний сариг цагаан ботгo (хадмал үгтэй )

🌐Social Media :
✦Facebook:   / erkaau​​  
✦Instagram :   / erka_altanurag  
✦Youtube:    / erkaau​​  
✦Email: [email protected]

Хуурдаж дуулсан Монгол Улсын Ардын Жүжигчин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин ерөөлч, магтаалч, туульч, жүжигчин Нямын Дагийранз.
Хар багаасаа мал маллахын хажуугаар сумынхаа улаан булангийн уран сайханч, 1956 оноос Дундговь аймгийн клуб, соёлын ордон, 1962 оноос “Монгол кино” үйлдвэрийн жүжигчнээр ажиллаж байжээ.
Говь нутгийн ардын домог болох “Хөхөө Намжил”, “Уулган шар”-ыг морин хуурын аялгуунд хэлж МЗО-ны I, II дугаар их наадмын алтан медалиудыг хүртсэн олноо хүндлэгдсэн ардын авьястан төдийгүй
“Монгол кино” үйлдвэрийн бүтээл “Талын цуурай”-гийн Намхай, “Хонины найр”-ын бригадын дарга Бадарч, “Эх бүрдийн домог”-ийн Догшин харын цэрэг, “Уул, усны үр сад”-ын өвгөн Жунай гэхчилэнгээр “Гэмшил, зэмлэл”, “Агуйн нууц”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Өглөө”, “Үүр цайхын өмнөхөн” “Бүлээн нурам” зэрэг 32 киноны гол болон туслах дүрийг бүтээж, 300 орчим киноны дүрүүдэд дуу оруулсан алдартай жүжигчин хүн юм.
Энэхүү бичлэг нь Унгар улсын угсаатны дуу хөгжим судлаач Lajos Vargyas-ийн бичлэг.


Erdenebat Baatar l Altan urag

Комментарии

Информация по комментариям в разработке