Байгалийн Түүхийн Музей (Mining Week 2024)

Описание к видео Байгалийн Түүхийн Музей (Mining Week 2024)

[English below]
Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой Mining Week 2024 [Уул уурхайн долоо хоног 2024] чуулга уулзалт 2024 оны 10-р сарын 02-с 10-р сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд (Улаанбаатар хотоос 39км-т) зохион байгуулагдах болно.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь энэ удаад уул уурхайн салбарын хувьд томоохон эерэг нөлөөллийг үзүүлэхийн сацуу эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий “Mining Week x MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтаар өргөжин зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ.

#MinePro2024 #MiningExhibition #GlobalInnovation

***** ***** *****

The Mining Week 2024, aimed at ensuring transparency and openness in the mineral resources sector and promoting multi-stakeholder engagement, will be held from October 2 to October 5, 2024, in Ulaanbaatar city, Nalaikh district, at the base of Taij Mountain (39 km from Ulaanbaatar).

This event, now in its third year, is unique in that it will be expanded to include the “Mining Week x MinePro 2024” international Mining Exhibition and Convention. This expansion aims to create a significant positive impact on the mining sector, strengthen economic integration, and support cross-sector collaboration.

Co-organized by the Ministry of Industry and Mineral Resources and the Mongolian National Mining Association, the conference will provide a broad platform over four days for stakeholders at all levels of the sector to discuss their pressing issues.

#MinePro2024 #MiningExhibition #GlobalInnovation

Комментарии

Информация по комментариям в разработке