"Зураглаачийн дадал" кино үзэх "Говийн зэрэглээ" УСК 1980он. Mongolian film "Gobi grade" 1980

Описание к видео "Зураглаачийн дадал" кино үзэх "Говийн зэрэглээ" УСК 1980он. Mongolian film "Gobi grade" 1980

Р.Доржпалам 1931 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрт “Ялгуун баатар” Сумьяа бэйсийн бага хатнаас төрсөн отгон хүү бөгөөд багад нь бэйс ах нь Равжаа дүүдээ өргүүлснээс Равжаагийн гэж овоглох болжээ. Төрүүлсэн эцэг Сумьяа бэйс нь ноён хүн байснаас цагийн байдалд тохируулан ухаан зарж Доржпаламыг сургуульд оруулахын тулд дүү Равжаагийн нэр дээр болгон 10 настай бага сургуульд оруулж Улаанбаатар хотод нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсгөжээ. Угийн сониуч зантай Р.Доржпалам 1949-1955 онд Москва хотод Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг профессор М.Э.Чиаурелийн урланд төгссөн Монголын кино урлагийн хамгийн анхны дээд мэргэжлийн найруулагч бөгөөд 1956 онд бүтээсэн “Бидэнд юу саад болж байна” кино нь түүний анхны бүтээл бөгөөд тэр үеийн нийгмийн хоцрогдол, хүнд суртлыг инээдмийн аяс оруулан шинэ асуудлыг дэвшүүлж байсан нь өнөөдөрч ач холбогдлоо алдаагүй хэвээр байна
Р.Доржпаламын бүтээсэн уран сайхны киног нэрлэвэл:
Бидэнд юу саад болж байна 1956
Гурван найз 1958
Морьтой ч болоосой 1959
Салхины амт 1960
Алтан өргөө 1961
Энэ хүүхнүүд үү 1963
Сэтгэлийн дуудлагаар 1965
Нөмрөг хадны цуурай 1966
Өндөр ээж 1968
Тунгалаг тамир / 3 анги / 1970-1973
Шинэ хотын гэрэл 1976
Тэнгэрийн муухай арилдаг 1978
Говийн зэрэглээ 1980
Тэмцлийн оч 1981
Саруул талын ерөөл 1984
Мөнгөн буйл 1985
Харуул занги 1986
18. Хэцүү даалгавар 1989

Бэгзийн Балжинням 1943 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн сургуулийг 1962 онд, Москва хотын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг 1969 онд төгссөн.

1. Улаан дарцаг 1971 он
2. Ичээнд нь 1972 он
3.Моторын дуу 1973 он
4.Хань 1974 он
6. Эх бүрдийн домог 1975 он
7. Дэгдээхэй нас 1977 он
8. Тойрох хуудас 1979 он
9.Говийн зэрэглээ 1980 он
10.Гэрлэж амжаагүй явна 1981 он
11.Жаргал даахгүйн зовлон 1982 он
12.Гарын таван хуруу 1983 он
13.Саруул талын ерөөл 1984 он
14.Тань руу нүүж явна 1984 он
15.Би чамд хайртай 1985 он
16.Сүүдэр 1986 он
17.Шүтээн 1992 он

кинонуудын зураглаачаар ажилласны зэрэгцээ нилээдийг нь өөрөө давхар найруулсан бол 1985 онд “Ацаг шүдний зөрөө” киног найруулсны дараа “Мандухай цэцэн хатан” дөрºвлºсөн ангитай, óран сайхны өргөн дэлгэцийн өнгөт киног 1988 онд бүтээснээр дэлхийн дэвжээн дээр хөл тавьсан юм. Б.Балжинням “Мандухай цэцэн хатан” киногоо хийсний дараа 1989 онд “Хачин хүн” киног найруулж, үргэлжлүүлэн 1992 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” гурвалсан ангитай, өнгөт, өргөн дэлгэцийн ээлжит том бүтээлээ олонд толилуулсан. Энэ киноны зохиолыг монголд алдаршсан нэрт зохиолчид бичиж, эзэн Чингисийн үр сад хөх толбод монгол найруулсан болохоор яав ч харийн хүнийхээс дор болоогүй. “Мандухай цэцэн хатан” киног бүтээсний учир 1989 онд түүнд Төрийн шагнал хүртээсэн бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтон юм.

Комментарии

Информация по комментариям в разработке