Bhiisma - Casino Feat. Many Money (Erkhmee MonTaRap) Prod. By Hiiro (Official Visualizer)

Описание к видео Bhiisma - Casino Feat. Many Money (Erkhmee MonTaRap) Prod. By Hiiro (Official Visualizer)

The official music visualizer for Bhiisma's single "Casino" featuring Many Money - Out Now!

Stream 'Casino' on all platforms:
https://bhiisma.lnk.to/casino

Follow Bhiisma

► Facebook:   / bhiisma  
► Instagram:   / bhiisma  
► Soundcloud:   / bhiisma  

Written and Performed by Bhiisma & Many Money (Erkhmee MonTaRap)
Produced by Hiiro
Recorded ‪@UNBOXRecords‬
Mix & Master by Realest (UNBOX)
Cover Art by SpaceNomad
Video by Turuumn ​

Bhiisma – Casino
Featuring Many Money (Erkhmee MoTaRap)

Many Money:
Нөлөө бүхий гар барилтыг хийж яваа чиний гар
Амьдралын алтан жолоог атгаж яваа миний гар
Алга ташуулан дахиулна Bhiisma рэп гар
Монголын танхай рэп гар (Many Money)
Сохор дүлий хэлгүй битгий амьдар
Амьдарсан шиг амьдар, ахын дүү нар
Сул үг бусдад бүү хая наад амаа дар
Зөв хүнтэй нөхөрлө хамтар тэгээд замаа хар
Нулимстай дурлал давстай ижил
Нударга биш толгой ажил
Эрдэмтэй хүн даруу жишээ нь
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Бодол бүхнээ та зал
Буруу зүйлээ та хал
Бартаа саадыг дайрна таны гал
Асах тусам гялалзаж амьдралд өнгө нэмнэ
Амьдралын бэлгэ тэмдэг халтар мөнгийг хэмээнэ
Өнгө мөнгөний хорвоод ирээдүйг харах там
Өндөр оргилд гараад харахад бусдын оргил нам
Оргил өөдөө өөрөө мац
Онгирч бардаж битгий гац
Сайн үйлсэд мөнгөө цац (цац, цац)

Bhiisma:
Шөнийн 12 болж хот нойрссон байсан
Шүлэг дуу бичдэг цаг нь өнгөрсөн байсан
Шидэт ундаа хүртсэн бие минь хөнгөрсөн байсан
Шинэхэн хүрэмний карманд түрийвч мөнгөжсөн байсан
Цагийн зүү зогсолтгүй гүйнэ
Гудамжны шатрыг эцэс төгсгөлгүй нүүнэ
Угаагдахаар ирсэн бохир мөнгийг түүнэ Баруунаас зүүн

Many Money:
Bounce back гудамж хөдөлнө нэг дүрмээр
Many Money цүнх дүүргэнэ, гэртээ ирнэ үүрээр
Тэр дотор нь тухтай акт хийнэ, нүүрээ нууна, хар шил хүрмээр,
Өрсөлдөгчөө хүндэлнэ хамаа, сүрдмээр
Мөнгө цац, бөөн сенсаци
Микрофоныг баз, энэ бол эхний хааз
Гарах гарц ганц - энэ бол алтан тайз
Old Rap нац, Homeboy бааз

Bhiisma:
Улаанбаатарын шөнийн гүйдэлд
Удааширсан энэ нэг зүүдэнд
Улаа ширтсэн хүмүүс үүдэнд
Оочерлон хүсэн зүүгдэнэ

Many Money:
Инээ инээ асуудлаас бүү эмээ
Хичээж байвал амжилт алгын чинээ
Ард туулсан бүхнээрээ алдаа бүрийг заая
Авахыг нь ав хаяхыг нь хая, жаргалыг нь даая

Bhiisma:
Юу байна түүгээрээ би баян
Өөрийн хүрээндээ би ноён
Өдөр бүр шоогоо шинээр хаяна
Өнөөдрийн амьдралаараа гоёно

Many Money:
Bounce back гудамж хөдөлнө нэг дүрмээр
Many Money цүнх дүүргэнэ, гэртээ ирнэ үүрээр
Тэр дотор нь тухтай акт хийнэ, нүүрээ нууна, хар шил хүрмээр,
Өрсөлдөгчөө хүндэлнэ хамаа, сүрдмээр

Bhiisma:
Шөнийн 12 болж хот нойрссон байсан
Шүлэг дуу бичдэг цаг нь өнгөрсөн байсан
Шидэт ундаа хүртсэн бие минь хөнгөрсөн байсан
Шинэхэн хүрэмний карманд түрийвч мөнгөжсөн байсан
Цагийн зүү зогсолтгүй гүйнэ
Гудамжны шатрыг эцэс төгсгөлгүй нүүнэ
Угаагдахаар ирсэн бохир мөнгийг түүнэ
Баруунаас зүүн

Many Money:
Мөнгө цац, бөөн сенсаци
Микрофоныг баз, энэ бол эхний хааз
Гарах гарц ганц - энэ бол алтан тайз
Old Rap нац, Homeboy бааз
Bounce back гудамж хөдөлнө нэг дүрмээр
Many Money цүнх дүүргэнэ, гэртээ ирнэ үүрээр
Тэр дотор нь тухтай акт хийнэ, нүүрээ нууна, хар шил хүрмээр,
Өрсөлдөгчөө хүндэлнэ хамаа, сүрдмээр

Copyright 2023
Hangard Empire

Комментарии

Информация по комментариям в разработке