Mongolian ice archery 🇲🇳 Монголын мөсөн сур харваа

Описание к видео Mongolian ice archery 🇲🇳 Монголын мөсөн сур харваа

Урианхай сур харваа бол Монголчуудын сур харвааны эртний нэг төрөл бөгөөд чанга хатуу нумаар, хүнд том болцуут сумаар 40 нум буюу 40-45м зайнаас харвадаг.

Зуны улиралд зурхайг шороо эсвэл бууц, элсээр өтвөг далан засна. Өвлийн улиралд гол нуурын мөсөн дээр цасаар өтвөг буюу зурхай хийж харвана. Өтвөг хоорондын зай нь 6м. Хоёр өтвөгний дунд чих буюу бөөрөнхий суран бай байна. Чихний хэмжээ нь 350-450гр жинтэй бөөрөнхийлж зангидсан сур байдаг. Зурхай нь хоёр талд цас эсвэл бууцаар ембүү хэлбэртэй галаа хийж харваагаа эхлүүлнэ.

Чингис хааны есөн өрлөг баатрууд Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд мэргэн харвадаг байжээ. Манай Алтайн урианхайчууд үнэхээр зоригтой, зүрхтэй, дайнч, тулаанч ард түмэн билээ. Урианхай сур харвааг эрэгтэй хүн харваж нааддаг онцлогтой.

Сүүлийн жилүүдэд Мөсөн Сурын Харваа Монгол орон даяар маш өргөн дэлгэр хөгжиж байгаа харвааны нэг төрөл болжээ.

Ирээдүйд дэлхийд гарч Өвлийн Олимпын нэг төрөл нь болно гэсэн итгэл дүүрэн бэлтгэл сургуулилтаа хийж явна даа би нь 😊🏹🏹🇲🇳

Комментарии

Информация по комментариям в разработке