“Болзоо” нэвтрүүлэг, Л.Батцэнгэл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргын Нарийн бичгийн дарга асан

Описание к видео “Болзоо” нэвтрүүлэг, Л.Батцэнгэл БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргын Нарийн бичгийн дарга асан

Ам давуулж тэр байтугай бодож зүрхлэмгүй нууц хүнд байдаг аж.Л.Батцэнгэл гуай анхны ханьтайгаа 30 жил амьдарсан ч үр хүүхэд заяагаагүй.Гэтэл эхнэр нь анх олдсон үрээ түүнд хэлэлгүй зулбуулж байсан айхтар нууцаа насны эцэст хэлжээ.Харин одоо тэр 2 үртэй.
Одоо түүний загвараар хийгдсэн Төрийн, Ардын, Гавьяатын, Шударга журам медалиуд олгогдсоор байна.Мөн хаан сүйх, хатан бугуйвчийг агуулсан хуримын хос бөгжний эхийг зохиогч юм.Харин өөрөө энгэр хоосон...
Түүнийг онцолсны учир гэвэл Л.Батцэнгэл гуай Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар 15 жил ажилласан.Тэд энэ хугацаанд миний хөвүүн гэж дуудталаа дотноссон байна.Гэвч элдэв матааснаас залхан ажлаа өгсөн.Хожим нь ЭСЯ-нд ажиллаж байхдаа Хятадын эрлийз гэж матуулан ажилгүй болж.Энэ учраа Ю.Цэдэнбал даргад тайлбарлах гэсэн боловч огт хүлээж авалгүй байсаар Орос руу "цөлөгджээ"...

Комментарии

Информация по комментариям в разработке