DANDII x BYAMBAA - UNNAMED SONG [LYRICS]

Описание к видео DANDII x BYAMBAA - UNNAMED SONG [LYRICS]

🎙️Дандий, Бямбаа, Хулан "Unnamed Song"


Facebook:
  / officialtreleven  

Зүрхийг минь гүн зүссэн
Зүүрмэглэх зуур холбоод одсон
Зөрөөд явсны чинь дараа
Сэтгэлийг минь хүйтэнд дааруулж
Сэмхэн надаас холдсон
Итгэлийг минь юунд хөнөөв

Дурсамж дүүрэн нэг жил өнгөрчээ дуулахгүй байж чадсангүй
Дур булаам бүсгүйтэй дурлалцаж байснаа анзаарсангүй
Дулаахан харцаа чи надад дурсгал болгоод үлдээгээрэй
Дусал дуслаар бороо ороход дуулаад ирнээ хүлээгээрэй
Хожмын нэг өдөр хоёулаа уулзах юм бол би тэр цагт
Хоосон үгээр чамайг булахгүй хэрэгжүүлнэ бүү март
Хээрийн шувууд нисэн үл хүрэх тэр хол газраас би
Хэзээ ч хайрыг хүсэж, хүлээн шаналахгүй чамаас би
Голдоо ортол гомдсон би чамд яахав гологдсондоо
Галзуурах дөхсөн, гансарсан, гашуудсан хожигдсондоо
Гаднаа инээн дотроо уйлан гараад явсан тоглоомоос
Ганц л зүйлийг ойлгож авлаа газардахгүй би одооноос
Хүнд хэрвээ дурлах юм бол хэзээ ч би түрүүлж сөгдөхгүй
Хэцүү ч гэсэн хэрэгжүүлвэл ядаж сэтгэл минь өвдөхгүй
Эргээд санахад дурсамж юм гээд энэ өдрийг тэмдэглэнэ
Эргэх цагийн аясаар би ээлжээ хүлээн инээмсэглэнэ

Цагийн сайханд чи бусдын зөвхөн сэтгэлийг хардаг байсан
Цагийн эрхээр мөнгөөр бүхнийг хэмжиж сурсан уу
Цаг агаар хүйтэн байна чи даарахгүй юу
Чи хагас нүцгэн хувцасласнаараа бусдад таалагдах гээ юу
Би тэгэхэд харсан надаас чи юунд нүүрээ нуув
Хэрэг хийсэн хүүхэд шиг яагаад сандрах болов
Өнгөцхөн бодлоороо чи өөртөө ганц сонголт үлдээсэн
Мөрөөдөл надад байсан, өөр амьдралыг чи сонгосон
Ганцаардал надад чамайг бодох боломж олгож байна
Гашуун үгс минь дууны үг болон хувирчээ
Би мартах болно өнгөрсөн тэр дурсамжуудаа
Өөртөө өөрчлөлт хийнэ чамайг устгана ой санамжаасаа
Үзэн ядаж байна уу үг дугаралгүй хажуугаар чинь зөрснийг
Уучлаарай миний сэтгэл чамаас хөрснийх
Олон тайлбар хэрэггүй сүүлчийн удаа үнсье
Охин минь амьдралд чинь аз жаргалыг хүсье

Миний хийсэн алдаа уучилшгүй би мэднэ, чи тэвчинэ
Гэвч энэ явдлаас хойш чиний эргэлзээ чинь улам бэхэжнэ
Тэр чинь ердөө л тэнэглэл байсан удалгүй мэдсэн би чинь
Зүг чиг залуургүй мэт зүүдэлж явахад хэлсэн үг чинь
Шилдэг гэж худлаа амлаагүй, шийдэмгий байж чадаагүй
Шинэ жилийн өмнөх мөчийг чамтай өнгөрүүлснээ мартаагүй
Шийдвэрт чинь балмагдсан шийтгэл байсан нь гарцаагүй
Шилэгдмэл байхыг хүсэвч сэтгэл минь ямар ч ялгаагүй

Гомдоосон бол уучил гол дүрд нь тоглоё би энэ жүжгийн
Гологдсон ч гэсэн горьдлого минь тасрахгүй үргэлжлэх юм
Хэнзхэн дурлалыг минь чи хиар цохилгүй үлдээ надад
Хэлтэрхий ч гэсэн хэрэгтэй, хэлж баршгүй үнэтэй надад

📷 https://unsplash.com/

Комментарии

Информация по комментариям в разработке