Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Описание к видео Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн яриа

Эхийн сэтгэл - Пунцагийн Бадарч (ярих нь хүртэл шүлэг шиг сайхан хүн)

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд 80 наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэгэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү араажаваар дуулж байналээ
Сайн явна гэнэ миний хүү аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна

Алин ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ

Ижий нь хүүгээ их санах юм аа
Араг савар 2оо зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг
Алгаа миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлийг тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал нь би хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь хугалан хэлж байна
Аа яадаг юм ороо л биз гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам ньцангажбайгаа байхдаа муу хүү минь дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бумбал эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан

Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийхэв ижийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний тэнд байгаад яахнав ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир ээ

Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ирээ
Ухаантайдаа миний хүү хурай хурай хурай
Унага шиг ижийдээ давхиад ир гурий гурий гурий

Комментарии

Информация по комментариям в разработке