ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС

Описание к видео ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС

💜ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС💜 (99 Ккал)

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСИЙГ ЛУУВАНГИЙН ШҮҮСЭЭР ОРЛОЖ БОЛНО 😽

Хүрэн манжин хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч эхлээд байна. Тэр ч бүү хэл эмч өвчтөндөө зөвлөх нь энүүхэнд болж. Хүрэн манжин нь зүрх судас, чихрийн шижин, цаашлаад хорт хавдраас хүртэл хамгаалах ид шидтэй болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч уг зөвлөгөө газар аваад байна. Хүний биеийн калори буюу уургийг тэнцвэржүүлж чаддаг ховорхон үйлчилгээ мөн л хүрэн манжингийн шүүсэнд агуулагддаг. Тиймээс та огцом таргалахаас, эсвэл хэт турахаас айдаг бол энэ гайхамшигтай шүүсийг өдөр бүр хэрэглээрэй. Хүрэн манжингийн шүүсийг хоолны дэглэмтэй хослуулж чадвал хэвийн жингээ барихад тун чухал нөлөө үзүүлнэ.
Зургаа. Калийн дутагдлыг нөхөж чадна
Бидний биед зайлшгүй хэрэгцээтэй байдаг элемент бол кали. Тэгвэл хүрэн манжингийн шүүс таны биед дутагдаж буй калийн хэрэгцээг нөхөж чадна. Кали бол хүний мэдрэлийн булчингуудыг зөв ажиллахад хамгийн чухал үүрэгтэй бодис гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүмүүс бидний бие калийн дутагдалд орсноор ядарч сульдах, улмаар нойргүйдэхэд хүрдэг аж.
Долоо. Витамины цуглуулга гэж хэлж болно
Хүрэн манжин нь  олон төрлийн витамин, ялангуяа С витаминыг бидний биед ихээр өгч чадна. Ингэснээр шархыг эдгээх, цусан дахь төмрийн шингээлтийг дэмжих үүргийг давхар биелүүлж чаддаг байна.
Найм. Элэгний сайн хамгаалагч
Хүний элэг зөвхөн архи, согтууруулах ундаанаас болж өвддөг эрхтэн биш. Элэг нь өөрөө хэт ачааллаас болж өвддөг эрхтэн юм. Архидалтаас гадна буруу хооллолт, тамхидалт, таргалалт зэрэг амьдралын буруу хэв маяг үүнд хамаарна. Харин та биднийг элгээ хэт ачааллаас хамгаалахад мөн л хүрэн манжингийн шүүс тусална. Уг шүүсийг өдөр бүр ууснаар дээрх буруу зуршлуудтай холбоотой гаднын халдлагаас элгээ зохих хэмжээгээр хамгаалж болно хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Мөн хүрэн манжингийн шүүс нь хоол идсэний дараа элгэнд хүрч очдог өөх тосны хэмжээг багасгах үйлчилгээтэйг туршилтаар нотолжээ.

Эцэст нь хэлэхэд энэ ногооноос гарган авсан шүүс нь чихрийн шижин, төрөл бүрийн хорт хавдраас зохих хэмжээгээр хамгаалж чадах ид шидтэй гэдэг нь аль хэдийнэ батлагдсан юм. Хамгийн гол нь ганц нэг удаа биш, тогтмол удаан хугацаагаар хэрэглэж заншихыг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Орц:
•150гр хүрэн манжин
•150-200гр лууван
•100гр шанцай
•2хлбг лимоны шүүс

Хийх заавар: бичлэгээ үзээрэй #жор

Комментарии

Информация по комментариям в разработке