Different Theory - Түвшинтөгс - Бөхөн шарийн нуруу

Описание к видео Different Theory - Түвшинтөгс - Бөхөн шарийн нуруу

Different Theory'S Video

Энэ дуу бол 2010 оны "Морин хуур" наадмын тэргүүн байрт орсон мэргэжлийн дуу юм. Хэрэв уг дууг нэг үгээр илэрхийл гэвэл зүгээр л ТОМ дуу. Амьдрал таньсан хүнээс л энэ үгс, аялгуу гарах биз ээ... "Бөхөн шарийн нуруу"-ны хувьд Завхан аймгийн нутагт байдаг хайрхан юм.

Үг: Ц.Бавуудорж,
Ая: Т.Сэр-Од
Дуучин: МУГЖ Ц.Түвшинтөгс

Бөхөн шарын нуруу

Үүл нь мөнгөн тамганы дүрстэй
Өвс нь түмэн зулын гэрэлтэй
Бөхөн шарын нуруу

Салхинаас нь тарнийн аялгуу сонсогдоод
Нарнаас нь арцны үнэр сэнхийгээд
Нэг л сайхан даа

Зарлигаар шагнагдсан номун их хан
Сайн ерөөлт, хичээнгүй дуран билэгт
Эрдэнэ бандида хамба ширээт
Мэргэн номч, ноён цорж
Хамба хутагтын минь нутаг нь болохоор
Ийм л сайхан даа

Огторгуй нь увидаст Лхамын дээд дүртэй
Овоо нь Улаан сахиусны адистай
Бөхөн шарын нуруу
Тэнгэрээс нь рашаан хур хүлгэлзээд
Тэртээгээс нь хангайн буга сэртэлзээд
Нэг л сайхан даа

ПР:

Савдаг нь арслан Лхагвынхаа дэвээтэй
Салхи нь соёолон морьдын давхилтай
Бөхөн шарын нуруу
Өвгөдөөс нь хоймрын сүр жавхалзаад
Эрсээс нь хийморийн од гялбалзаад
Нэг л сайхан даа

ПР:

1. https://differenttheory.blogspot.com/
2. https://www.flickr.com/photos/differe...
3.   / differenttheory  

Комментарии

Информация по комментариям в разработке