Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь - Suwdaa Sherwood (аудио номын дээж)

Описание к видео Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь - Suwdaa Sherwood (аудио номын дээж)

Бүтнээрээ: https://www.m-book.mn/sainuu-hamgiin-...

Mplus Апп татах: https://onelink.to/j6heq2

SUBSCRIBE дарж шинэ гарч байгаа аудио номын дээжийг үргэлж сонсоорой.

Аудио ном: Сайн уу? Хамгийн сайн хувилбар минь
Зохиогч: Suwdaa Sherwood
Уншсан: Ч.Оюунтулга
Найруулагч: Д.Баярнэмэх
Бүтээлийн нийт урт: 4 цаг, 38 минут
Бүтээсэн студи: Mbook Studio

Номын талаар: Та бид бүгд л сайхан амьдрахыг хүсдэг. Чухам тэр сайхан амьдралд хүрэхэд юу хамгийн чухал вэ? Үүний тулд “Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх” урт хугацааны аяллыг эхлүүлэх хэрэгтэй бөгөөд таныг танаас өөр хэн ч хамгийн сайн хувилбар луу тань хүргэж үл чадна гэдэг нь номын гол агуулга ажээ. Аяллын турш хэрэгжүүлэх алхам, зөвлөгөөг зохиогч өөрийн бодит түүхүүдийн хамт шигтгэн бичсэнд номын амин сүнс оршиж буй гэлтэй. Та энэхүү номыг уншсанаар:
• Аялал тийм ч амар үргэлжлэхгүй боловч жинхэнэ, дотоод өөрийгөө таньж, хүлээн зөвшөөрөх үйл явц нь танд маш их үнэ цэнийг мэдрүүлэх болно.
• Та өөрчлөгдөж, өсөж хөгжихийн хэрээр өөрийнхөө тухай шинэ зүйлийг олж, зөвхөн хэн бэ гэдгээ бус хэн болохыг хүсэж буйгаа илүү сайн мэддэг болно.
• Зорилгодоо хүрэх зам өв тэгш, шулуун дардан байхгүй ч урам зориг, итгэл найдвар, хүсэл эрмэлзлээ гээлгүй зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшилж буй цагт эдгээр нь таныг эцсийн зогсоолд хүргэх болно.
• Үр дүнд нь бусдын хүссэн шиг биш, харин өөрийнхөө хүссэнтэй нийцсэн хамгийн сайн хувилбараа бүтээж, сэтгэл ханамжийн гүн мэдрэмжийг эдлэх болно. Уг номыг уншин өөрийн амьдралдаа хэрэгжүүлсэн хэн бүхэн гоёмсог хос далавчтай, хээнцэр ганган эрвээхэйн нэгэн адил өөрийн гараар өөртөө урласан хос жигүүрээ дэлгэн амьдрал гэгч гайхамшиг руу амжилттай дүүлэн ниснэ гэдэгт итгэл дүүрэн байна.

#sonsdognom #сонсдогном #mbook #selfhelp #vlogger #хувьхүнийхөгжил

Комментарии

Информация по комментариям в разработке