Монгол уртын дуу "Сэнсгэр сайвар хээр"

Описание к видео Монгол уртын дуу "Сэнсгэр сайвар хээр"

Сайн ноён хан аймгийн Ёст бэйл Чүлтэмийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг 1838 онд Эрдэнэ хамба Шаврон Сономваанжилын 5 дүрийн хувилгаан Шагжпил, Сайн ус хэмээх газар Шаврон ламын хийд (Ламын хүрээ, Зойрон)-ийг анх үүсгэн байгуулжээ. Шаврон гэгээний хийдэд Ганжуур данжуур хурж дараа нь нэг нэгээр нь гороолдог байжээ. Эрдэнэ Шаврон Сономваанжилыг анх далай ламын айлдвараар баруун зуугаас залжээ. Энд хувилгаан ламын дараа дараагийн хувилгаад залран сууж байсан учраас Шаврон гэгээний хийд гэж нэрлэжээ. Шаврон ламын дүр тодруулах ажилд явсан Жамъян хүнд, Балжир нарын тодруулсан Сономваанжил хүүг “Шаврон лам” хэмээн ширээнд залах зөвшөөрөл Далай ламаас иржээ. Ийнхүү Баха нэрт Бандидын нэгэн дүр Сономваанжил шаврон ламд тодорсон түүхтэй бөгөөд түүний сууж байсан Шаврон ламын хийд буюу нутгийнхны нэрэлдэгээр Зойронгийн хийд Баяндалай сумаас хойш Баянцагааны зүүн хажуу энгэрт бий. Шаврон ламыг ширээнд залахад ерөөх ерөөл, дуулах дууг зохиох болж Жамъян хүнд энэ ажилд унаж явсан луусан хээр морио магтан ийнхүү зохиож дуулсан байна

Комментарии

Информация по комментариям в разработке