Хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл гэж юу вэ? Бид хэрхэн анхаарах талаар Э.Номин-Эрдэнэтэй ярилцаv.

Описание к видео Хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл гэж юу вэ? Бид хэрхэн анхаарах талаар Э.Номин-Эрдэнэтэй ярилцаv.

Бидэнтэй холбогдохыг хүсвэл: [email protected]
Хандив явуулахыг хүсвэл : 5163059407 Хаан банк

Зочинтой холбогдохыг хүсвэл:
https://www.facebook.com/profile.php?...
Хандив өгөх данс: ХХБ 404037001, Кристина Нобелийн Хүүхдийн Сан

Эцэг эх, асран хамгаалагч нарт санал болгох зөвлөмж
• Хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй, харилцах аргаа сайн олохгүй, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандахаасаа бүү санаа зовоорой.
• Өөрийн хүүхдээ бусад айлын хүүхэдтэй бүү харьцуулаарай. Таны хүүхэд танд ирсэн өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн чадвартай төрсөн онцгой нэгэн шүү.
• Хүүхдээсээ өдөр бүр болсон үйл явдал, сурч мэдэж ойлгож авсан зүйлс, сэтгэл санаа хэр байсан талаар асууж ярилцахаас гадна өөрийнхөө талаар ямар өдөр өнгөрснөө хүүхэддээ хуваалцаж ярилцаж байгаарай.
• Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ мөн анхаарч байгаарай. Таны сэтгэл зүйн эрүүл мэнд эрүүл, эерэг байснаар гэр бүл, найз нөхөд, хамт олон, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаанд эерэг нөлөөтэй.
• Хүүхдүүд аливааг маш сайн ойлгож насанд хүрэгчдийн үг үйлдлийг харж даган дуурайж байдаг. Хэрвээ гэртээ ирээд хүүхдэдээ хангалттай цаг гаргаж чадахгүй бол ойр зуурын ажлаа хамтраад хийж болох юм.
• Эцэг эх, асран хамгаалагч нартаа хүүхэд тусалж байхдаа би энэ хүмүүст үнэ цэнтэй юм байна гэдгээ мэдэрч байдаг. Тиймээс хийж чадах зүйлсийг нь бие даалган хийлгээрэй.
• Хүүхэд гаднаа харагдаж байгаа шигээ биш бөгөөд тэр хүүхэд ямар амьдрал туулж ирээд өдий хүртэл даван туулаад ийм байдалтай байгааг хэн ч мэдэхгүй учир өөрийн болон бусдын хүүхдийг бусдын өмнө зэмлэх, гадуурхах, урьдчилан дүгнэж өөрийн үнэлэлт дүгнэлтийг яаран өгч болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Бүхий л зүйл энгийнээс эхэлдэг. Өдөр тутмын энгийн харилцаанаасаа эхлэхийг хичээгээрэй.
Хүүхэдтэй ажилладаг байгууллагын мэргэжилтнүүдэд өгөх зөвлөмж
• Мэргэжилтний хувьд өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад супервишн буюу мэргэжлийн чиглүүлэг, зөвлөгөө авах нь нэн чухал.
• Та ганцаараа биш багаараа гэдгийг бүү мартаарай. Хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтэн ганцаараа хүүхдэд эерэг өөрчлөлтийг авчрах биш байгууллагын удирдлага, нийгмийн ажилтан, харуул, тогооч, багш гэх мэт бүхий л ажилтнууд олон талаас баг болж ажилласнаар 1 ч гэсэн хүүхдийн ирээдүйд гэрэл асаж, хүүхдэд эерэг өөрчлөлт гарна.
• Өөртөө санаа тавихад сэтгэл зүй, бие бялдрын эрүүл мэнд, нийгмийн дэмжлэг, оюун санааны байдал зэрэг олон талт байдлыг цогцоор нь анхаарч хөгжүүлэх нь стресс, дам гэмтэх ба ажлаас халшрах хам шинжид өртөх зэрэг эрсдлүүдээс урьдчилан сэргийлэхэд тустай учраас мэргэжилтэн та өөртөө бүрэн дүүрэн анхаарал тавьж буй эсэхээ нэг тунгаагаад үзээрэй.


Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүддээ зориулж “Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” олгох сургалт, уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Комментарии

Информация по комментариям в разработке