Бид хэн бэ? подкаст 7: Ч.Содбилэг Их Юань хэмээх Их Монгол улсын түүх. Хөтлөгч: Б.Батсайхан

Описание к видео Бид хэн бэ? подкаст 7: Ч.Содбилэг Их Юань хэмээх Их Монгол улсын түүх. Хөтлөгч: Б.Батсайхан

Их Юань улсыг Чингис хааны ач Хубилай Сэцэн хаан (1215-1294) үүсгэн байгуулжээ. Монголын Юань улсыг түүхэнд бас Дай Юань хэмээх Их Монгол улс, Юань улс гэх мэтээр нэрлэдэг. Хубилай бол Чингис хааны ач бөгөөд Толуй ноёны хоёрдугаар хөвгүүн болно. Хубилайн ах Мөнх 1251-1259 онд Их Монгол улсын хаан ширээнд суужээ. 1259 онд Мөнх хаан Өмнөд Сүн улсыг дайлж байгаад Сычуань мужийн Эчжоу гэдэг газар нас нөгчив. Тэгээд Чингис хааны үр ач нарын дотор Хубилай хэмээгдэж 1260 оны 3 дугаар сард Кайпинфу хотод Их Монгол улсын хаан ширээнд суужээ. Хубилай хаан 1271 онд улсын нэрээ Их Юань улс хэмээн өөрчилж 1276 онд Өмнөд Сүн улсыг мөхөөж Төвд, Дали, Зүрчид, Хятад, Уйгур, Солонгос зэрэг олон үндэстнийг ноёрхсон Монголын эзэнт гүрнийг байгуулж 100 гаруй жил Хятад улсыг эрхшээн захирсан байна.

Комментарии

Информация по комментариям в разработке