Тогосын цөс роман. 1-р бүлэг. Үргэлжлэлийг mplus.mn

Описание к видео Тогосын цөс роман. 1-р бүлэг. Үргэлжлэлийг mplus.mn

Ази дорно дахины Ромео Жулетта хэмээгддэг нэгэн хайрын гэгээн түүхийг өгүүлэх энэхүү зохиолд Юань улсын төгсгөл үед амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин авьяаслаг шүлэгч Агай гүнжийн гэгээн хайр, ариун мөр, гунигт хувь тавилангийн тухай өгүүлнэ. Өмнөд хятадын ард түмний дунд үе улиран дуулагдаж ирсэн янаг амрагийн сэдэвт гуниг харууслын дууллын эзэн, алтан ургийн монгол бүсгүй Агай гүнжийн амьдралаар тэнгэрийн их Юань гүрний мандан бадраад мөхөн буурсан бахархалт хийгээд эмгэнэлт түүхийн зурвас үеийг харуулсан болно.
Юань улсыг түлхэн унагасан улаан алчууртны бослого ид дэгдэж асан тэр цагт Агай гүнжийн эцэг Базарбарам вантан бээр үр удам, үндэс угсааг эрхэмлэгч алтан ургийн зөрчиж болохгүй цааз хязгаарыг алхаж нэгэн шийд гаргасан нь Юань гүрний баруун өмнөд биеийг хамгаалахын төлөөнөө улаан алчууртныг хавсран дарсан Дали нутгийн захирагч харь үндэстэн Дуань гүнд хайртай охин Агай гүнжээ богтлон өгөх шийдвэр байжээ.
Хайр сэтгэлээ золин байж харь үндэстний эрд очсон монгол бүсгүй Агай гүнжтэн гараасаа хөтлөх үрийн заяагаа үргээлгэн байж үе улиран захирч ирсэн дээдсийн зарлигт Юньнаныг түймэрдэх их аюулыг сөргүүлж тавьсан цурмын галыг асаах цучил болон очсон юм. Гэвч хожмын үйл явдлууд, урган боссон учир шалтгаан, буруу санаатны хорт явуулга, дасан ижилдсэн тэдний амьдралд давж туулшгүй зовлон учруулахын цагт хайр сэтгэлийн гэгээн үнэний төлөө хатуу зарлигт толгой бөхийн, бүлээн нулимс яруу шүлгээ цацал болгон өргөөд одсон залуухан бүсгүйн зүрхнээс урссан хайр, унагасан нулимс, ивэлсэн шүлэг зургаан зуун тавин жилийн туршид түүхийн цоохор хуудсыг дамжин өртөөлсөөр өнөө уран зохиолын хэлнээ буун, уншигч таны гар дээр очиж, гэгээн хайрын нандин түүхээ номын хуудсанд шивнэн өгүүлж байна. Таалан болгооно уу!
Нийт 15 бүлэг энэхүү номыг бүрэн эхээр нь
https://www.mplus.mn/togosiin_tsos
хаягаар сонсоорой..
Уншсан: Уг номын зохиогч Бямбаагийн Сарантуяа
Бүээлийн нийт урт: 17 цаг

Комментарии

Информация по комментариям в разработке