Квартет - Хүүгийн бодол

Описание к видео Квартет - Хүүгийн бодол

Квартет - Хүүгийн бодол
Kvartet - Khuugiin bodol

Уулын салхи шуугин
Урьхан хавар болох нь уу даа
Унтсан нойрондоо дандаа
Учралт ээжийгээ зүүдлэх юм

Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон
Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон

Хөндийн салхи хүүгэн
Хөхүүн хавар болох нь уу даа
Хүссэн сэтгэлийн үзүүрт
Хөөрхий ижиидээ очихсон

Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон
Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон

Мянган хавар өнгөрөвч хүний сэтгэл дүүрэвч
Өвдсөн зовсон цагт нь бөөцийлөн өрөвдөж хайрлана би
Тусыг усаар гэгчээр хөөрхий таныгаа
Өдий хүртэл зовоон, зовох цагт туслаагүйдээ ухаан мэдрэл ороод
Мунхаг ухаандаа хүү нь шингээн авч
Эгэлхэн бие минь таны бяцхан дусалд хүрэхгүй юм даа чухамдаа
Хагацал болон нисээд алс холоос болов
Мөнхийн усыг аваад очихсон таньдаа

Цэнгэлийн үүлс нүүж
Цэцгийн хур буух нь уу даа
Цэцгийн хур буухаар
Миний ээж санагдах юм

Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон
Хараацай болон нисээд хайртай ээжийдээ очихсон
Хараацай болон нисээд очихсон

Комментарии

Информация по комментариям в разработке