МУГЖ С.Цэрэндолгор - Үнэнч сэтгэлийн дуу

Описание к видео МУГЖ С.Цэрэндолгор - Үнэнч сэтгэлийн дуу

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор нь 1945 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1962 оноос Улсын ардын дуу, бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж эхэлснээс хойш 30 гаруй жил урлагт хүч, хөдөлмөрөө зориулжээ. Улсын ардын дуу, бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1973 оноос 1990 он хүртэл Ховд аймгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучин, 1991 оноос Хилийн цэргийн үлээвэр найрал хөгжимд гоцлол дуучнаар ажилласан. Түүний дуулсан “Намуун байгаль”, “Миний ээж”, “Дуугий минь чи дуулаарай”, “Дуунд дуртай болов оо би”, “Дассан сэтгэл” зэрэг дуу нь олонд алдаршжээ. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Улсын гавьяат жүжигчин Б.Дугараа, хөөмийч Сэнгэдорж, морин хуурч Довчин нартай хамтран “Алтайн цуурай” хамтлаг байгуулсан нь ардын язгуур урлагийн анхны бэсрэг хамтлагийн нэг байсан юм. “Алтайн цуурай” хамтлаг нь баруун Монгол ардын олон ястны дуу хуурыг дотоодын төдийгүй гадаадын үзэгчдэд таниулсан урлагийн цоо шинэ замнал байсан юм. Зохиолын дуунаас гадна С.Цэрэндолгор нь драмын болон дуурийн олон сайхан дүрийг амилуулан үзэгчдэд хүргэсэн байдаг. Тухайлбал, Ч.Ойдовын “Далан худалч”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, П.Жанчивын “Ховор бэр”, Д.Лувсаншаравын “Ард Аюуш”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” зэрэг драмын болон дуурийн гол ба туслах дүрүүдийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа бүтээсэн. С.Цэрэндолгорын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1992 онд “Алтын гадас” одон, 1994 онд Монгол Улсын Гавьяат жужигчин цолоор шагнасан. Мөн 1991 онд Монгол ардын дуу дуулаачдын улсын уралдаанд амжилттай оролцож, III байр эзэлж байсан.

Комментарии

Информация по комментариям в разработке