Базарын Цэдэндамба: Микрофон өрөөндөө өнжихгүй ("Уулзах цаг" нэвтрүүлэг. 1992 он)

Описание к видео Базарын Цэдэндамба: Микрофон өрөөндөө өнжихгүй ("Уулзах цаг" нэвтрүүлэг. 1992 он)

Эрхэм үзэгч таны амрыг эрэн мэндчилье. "Эрт дээр" үеийн нэгэн нэвтрүүлгээ та бүхэнтэйгээ хуваалцъя.
Үзүүлэх гэж буй нэвтрүүлэг маань Монголын радиогийн, тэр дундаа "Ургацын далай" нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажиллаж байсан Цэдэндамбаа гуайн тухай юм. 1992 оны өвөл буюу цагаан сарын дараахан бид: "Таны тухай нэвтрүүлэг хийх гэсэн юм аа" гэсээр түүн дээр очиход "Би микрофоноо бариад, ажил төрлөө хөөцөлдөөд явж л байя. Та нар намайг дагаад явахгүй юу" гэдэг юм байна. Ингээд л найруулагч Ө.Цэвэлсүрэнгээр удирдуулсан манай сурвалжлах баг түүнийг бүтэн хоёр өдөр даган явж, тэр дундаа ярилцаж, нэвтрүүлгийн зургаа авсан. Өөрөөр хэлбэл Цэдэндамбаа гуай бидэнтэй хамт энэ нэвтрүүлгийг хийсэн хэрэг.

Сэтгүүлчийн хувьд энэ нэвтрүүлэг надад үнэ цэнтэй. Өнөөдөр бидний дунд байхгүй ч, ажил үйлс, агуа бүтээлүүдээрээ монголчуудын сэтгэлд мөнх үлдсэн Б.Цэдэндамбаа болон зарим алдарт хүмүүсийнхээ яриа хөөрөөг авч үлдсэн утгаараа. Олон жилийн өмнө Цогзолмаа гуай надад нэг удаа: "Би ч их эртний хүн болоод байна шүү..." гэж байж билээ. 32 жилийн өмнө бэлтгэсэн нэвтрүүлгээ үзүүлж байгаа би ч, энэ үгийг одоо хэлэх бүрэн эрхтэй болж дээ... Нэвтрүүлгийг дуустал үзэж, энэ хүртэл уншсан танд баярлалаа. Та бүхэн санал бодлоо comment хэсэгт хуваалцаж, бас like дарж, сувгийг маань дагаарай.
Жич: Үзэгч та миний айхтар буржийлгасан үс, том нүдний шил, каракулан шубыг анзаарав уу? Тэр үеийн стиль, загвар нь тийм байж дээ.

Комментарии

Информация по комментариям в разработке