СОНДГОЙ ЦАГААН СУВД роман. 1-р бүлэг. Б. Сарантуяа. Үргэлжлэлийг mplus.mn

Описание к видео СОНДГОЙ ЦАГААН СУВД роман. 1-р бүлэг. Б. Сарантуяа. Үргэлжлэлийг mplus.mn

💫СОНДГОЙ ЦАГААН СУВД💫номын тухай👉
👭 Хүмүүс бид энэ хорвоод хаанаас ирдэг юм бол? Энд ирээд ганцхан удаа амьдраад л бүх зүйл дуусдаг гэж үү? Тэгвэл итгэл хайр, баяр гуниг, инээд нулимс, хайр үзэн ядалт хаана очиж замхардаг юм бэ? Үгүй бол хүмүүс энэ хорвоог орхисны дараа хаа нэгэн газар очдог юм уу? Тэгвэл тэнд нь чухам юу хүлээж байдаг юм бол? Хорвоогоос түрүүлж буцсан хайртай хүмүүсээ олж уулзаж чадах уу? Хэрэв тийм бол бид ирж буцах хүмүүн заяаны савслагаар үргэлжлэх цаг хугацааны орчилд нэгэн биеэс нөгөөд хувирч төрсөөр байдаг гэж үү? Энэ бүх асуултанд эрэл хайгуул хийх аян замынхаа эхэнд та зогсож байна.💞
Нэгэн удмын эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал зовлонгийн нулимсыг хэлхэн бичсэн энэ зохиол танд урд өмнө уншиж байгаагүй цоо шинэ сэдэв ч байж болох юм. Магадгүй энэ номыг уншиж эхлээд та үл итгэнэ, дунд нь эргэлзэнэ, эцэст нь үнэмших болно. Харин хэзээ нэгэн өдөр энэ бүхэн үнэн худлыг мэдэх үедээ уран зохиол хэмээх хязгааргүй далай тэнгисийн дунд аялж явсан энэ дурсамжаа эргэн санаж ч магадгүй юм. Энэ бол сэрэх мэдрэмж, энэ бол ухамсар хэмээх үл тасрах уяаны үзүүр учгийг зангидан эгшиглэсэн зөн совингийн аялгуу байж мэднэ.🌹
Хавтасны зургийг О.Золбоотөгөлдөр.

Комментарии

Информация по комментариям в разработке