Хонины шарсан гуя

Описание к видео Хонины шарсан гуя

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын малчны хотоос ирсэн "ОРГАНИК МАХ"-аар зоог базаав. Органик гэхээрээ бусад махаас яг юугаараа ялгаатай, юу нь тийм онцгой байдаг юм бэ, бусдаас яг өөр байж чадав уу? гэдгийг Даян клубын буурч нар маань амтлагчтай амтлагчгүй хоёр янзаар хоол хийн тестэлж үзэв. 😀
1. Давснаас өөр ширхэг ч амтлагч хийхгүйгээр хонины ястай мах чанаж нэг үзэв.
2. Зургаан төрлийн ургамлаар амтлаад, шарах зууханд хонины бүтэн гуяыг шарж нэг үзэв.

Үр дүнг энэ дугаараас хүлээн авч үзээрэй.

-----------
Даян клуб нь тогооч, аялагч, зураглаач гэх мэт олон чиглэлийн ажил эрхэлдэг залуусын "хобби клуб" бөгөөд үндэсний хоол, адал явдалт аялал, өв соёлын чиглэлээр видео контентуудыг бэлтгэн хүргэдэг. [email protected]

Комментарии

Информация по комментариям в разработке