ЯАЖ ЭЕРЭГ БАЙХ ВЭ? ЭЕЭРЭГ БАЙХ 5 ЗӨВЛӨМЖ

Описание к видео ЯАЖ ЭЕРЭГ БАЙХ ВЭ? ЭЕЭРЭГ БАЙХ 5 ЗӨВЛӨМЖ

ЯАЖ ЭЕРЭГ БАЙХ ВЭ? ЭЕРЭГ БАЙХ 5 ЗӨВЛӨМЖ
ВЭБСАЙТ -https://wp.me/p27nbX-3Im
ҮНЭГҮЙ PDF ТАТАЖ АВАХ - https://www.ukatumur.com/x3-business-...
ТРАФИК 1.0 - онлайн сургалтанд суух: https://www.ukatumur.com/traffic-1-0/
СУПЕР 6 - онлайн сургалтанд суух: https://bit.ly/3eSJUUa
БЯСАЛГАЛУУД - худалдан авах: https://www.ukatumur.com/бясалгал/
1. Өглөөгөө эерэг сайхан эхлүүлэх
Тухайн өдөр ямар байх нь өглөөний эхний цагаас их хамааралтай байдаг учраас өглөөгөө Амжилтын Тарни урьж, Талархлаа илэрхийлэхээс эхлүүлээрэй.
Жишээлбэл:
Өглөө сэрэнгүүтээ:
Өнөөдөр сайхан өдөр байна!
Өнөөдөр би амьд сэрүүн, эрүүл чийрэг, иджх хоол, өмсөх хувцас, унтах гэртэй байгаадаа талархаж байна! гэх мэт
Орноосоо босоод хөшгөө нээгээд, нэг сайхан суниагаад, гүн амьсгаа авч гаргаад, "Өнөөдрийг би хамгийнхаа сайхнаар өнгөрөөхөд бэлэн байна" гэдгийг өөртөө хэлээрэй.
2. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх
Хэрвээ бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхгүй байвал "Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэж байна! гэдэг Амжилтын Тарни уриарай!
3. Эерэг сайхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх
Эерэг сайхан зүйлийг олж харах боломжгүй байвал хайртай хүмүүс, дуртай юм, хүсэл мөрөөдөл, зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлээрэй.
4. Эерэг хүмүүстэй ойр байж, сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалаарай.
Сөрөг хүмүүсээс өөрийгөө яаж хамгаалах вэ? Мэдээж бид сөрөг хүнийг эерэг болгож чадахгүй. Сөрөг хүмүүсээс үргэлж зугтаад байж чадахгүй. Харин өөрийгөө хамгаалж чадна. Яаж хамгаалах вэ гэвэл эерэг сайхан ном унших, бясалгал хийх, амжилтын тарни урих, анхаарлаа эерэг зүйл рүү шилжүүлэх мөн өмнөх 1,2,3,5 дахь үйлийг үргэлж хийгээрэй.
5. Өөрийгөө хайрлах цаг гаргах
Өөртөө цаг гаргаж чадаагүй хүмүүсийн сэтгэл санаа доогуур байдаг. Тийм болохоор өөртөө өдөр болгон цаг гаргаж байх хэрэгтэй.
Үүнд:
Дасгал хөдөлгөөн хийх цаг, өөрийгөө хөгжүүлэх цаг, зорилго руугаа тэмүүлсэн үйлдэл хийх цаг, ур чадвараа сайжруулж, нэмэгдүүлэх цаг, өөрийгөө өөд нь хийх цагийг гаргаарай.

ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР

Комментарии

Информация по комментариям в разработке