Замбуу тивийн нар - Г.Энхбаатар, Э.Болормаа Zambuu tiviin nar - Enkhbaatar feat. Bolormaa

Описание к видео Замбуу тивийн нар - Г.Энхбаатар, Э.Болормаа Zambuu tiviin nar - Enkhbaatar feat. Bolormaa

ШШГГн харъяа Соёмбо чуулгын дуучин СТА Э.Болормаагийн ЭНХ МЭНДИЙН БАЯР анхны бие даасан уран бүтээлийн тоглолтонд дуулагдсан “ЗАМБУУ ТИВИЙН НАР” уртын дуу.
2023.02.12


“Замбуу тивийн наран” хэмээх дууг жижиг ба том гэж хоёр ангилдаг бөгөөд томыг нь дөрвөн дөрвөлжинт замба тив, жижгийг нь “Уяхан замба тивийн наран” гэж нэрлээд хэвшжээ. Угтаа бол “Замбуу тивийн наран” хэмээх нэртэй бөгөөд энэ орчлон замбуу тивийг гийгүүлж буй Нар хэмээх гараг энэ дэлхий дахиныг мөнхөд гийгүүлэн байдгийг эхний бадгаас харж болно.
Чухам яагаад, хэзээнээс Уяхан гэдэг үг хэрэглэгдэх болсныг нарийн сайн мэдэхгүй ч уртын дуутай холбоотой хуучны ном товхимолоос энэ үгийг хайгаад олохгүй.
Мөн хууччуулын дуулсан бичлэгүүдээс сонсоход Энэ сайхан замбуу тивийн наран, Энэ баяхан замбуу тивийн наран хэмээх хоёр хувилбараар дуулсан байдаг.
Алдарт уртын дууч Ж.Дорждагвын Ж.Бадраатай ярилцсан “Их дуучны яриа” хэмээх номонд энэ талаар тодорхой дурьдсан байдаг.

Уртын дуучин Т.Баатархүү


Follow to Enkhbaatar

  / enkhbaatar.gankhuyag  
  / singerenkhbaatar  

Follow to Bolormaa
  / boloroomaa.enkhtaivan  
  / bolormaa.singer  

Комментарии

Информация по комментариям в разработке