ХАНГАЙН НҮҮДЭЛ

Описание к видео ХАНГАЙН НҮҮДЭЛ

Монголчуудын оюуны соёл тэр тусмаа соёлын биет бус өвийг гэрэл зураг болон дүрс бичлэгээр баримтжуулан авч хойч үедээ өвлүүлэн үлдээх "Цахим Суварга" бүтээх зорилготой манай байгууллагын хээрийн зураг авалтын баг 2022 оны 7 сард Архангай аймгийн Жаргалант сумын нутагт ажилласан юм.
Техник технологи хурдацтай хөгжиж тэр хэрээр нүүдэлчдийн соёл аажмаар бүдгэрч буй энэ цаг үед Монгол өв соёлоо одоог хүртэл уламжлан тээж яваа нэгэн бахархам сайхан гэр бүлийг дүрс бичлэгт баримтжуулан авч үлдэх завшаан бидэнд тохиосон билээ. Түүнийг Баднайсэдий гэдэг. Тэрээр үхэр тэрэг хөллөн нүүдэллэдэг бөгөөд тэрхүү соёлоо үр хүүхдэдээ хэрхэн уламжлуулж, сургаж буй талаар бидний бэлтгэсэн баримтат киноноос хүлээн авч үзнэ үү.
Монгол нүүдлийн зан үйл нь Монгол Улсын соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн 7 айд хамаарах 279 өвийн нэгд бүртгэгдсэн гайхамшигтай соёл билээ.

#TsakhimSuvarga #lifestyle #reality

Комментарии

Информация по комментариям в разработке