Хятад орны өчигдөр /中国的过去/ С.Молор-эрдэнэ

Описание к видео Хятад орны өчигдөр /中国的过去/ С.Молор-эрдэнэ

"Хятад орон - өчигдөр, өнөөдөр, маргааш" нэртэй философийн аялал хийж яваад ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын их сургуулиудаар орж төв талбай дээр Хятадын өнөөдөрийг дүгнэж номын дэлгүүрүүдээр орж Хятадын маргаашийн төрийн бодлого ямар байх тухай номнууд авч уншиж сүүлийн өдөр Хятадын хуучины хоолны газар орж банш бантан мантуу гээд Хятад хоол идэж аргагүй л хөрш хоёр юмдаа гэдэгтэй танилцлаа.
Энэ аялалын үеэр хоёр хүнтэй хамт зурагаа авахуулсан. Нэгт 100 гаруй жилийн өмнө Германд философийн доктор болсон Бээжингийн их сургуулийн анхны ректор Цай Юанпэй гийн хөшөөний дэргэд хамт зураг авахууллаа. Хоёрт хамтран түүний номыг гаргах гэж байгаа зохиолчтой зурагаа авахуулсан.
Бээжин хотын агаар шөнө ч өдөр ч үнэхээр тунгалаг яг л хөдөөний агаар шиг цэвэр байлаа. Ердөө л жилийн өмнө утаатай байсан Бээжин хот дэлхий дээр цэвэр агаараар гайхуулахаар тийм нийслэл болжээ. Төрийн бодлого тууштай тогтвортой явагдаж удирдагч хүний сэтгэл зөв байхад ямар ч бэрхшээлийг давж чаддаг л юм байна.

Комментарии

Информация по комментариям в разработке