Бадархундага-Батцэнгэл

Описание к видео Бадархундага-Батцэнгэл

Бадар хундага ...
Ая: Ц.Цэвээнравдан. УГЗ. Үг: .Лутбаяр
Дуучин: Ч.Батцэнгэл УДБЭТ
Нар сарны ивэлсэн сүү
Бялхаж мэлтэрсэн агар завья
Намиа салхины мөнгөн уулаа
Бүртээж номхорсон булаг рашаан
Аа аа
Энгэр түлхүү Бадархундага аа
Эр уулын бүсгүй хүйс ээ
Хүмүүн цэцгийн ихэр тэргүүн
Ханьсаж дуулах омог домог
Хүжсийн үнэр салхиар өртөөлөөд
Ариун дагшин цогцолсон газар аа
Аа аа
Энгэр түлхүү Бадархундага аа
Эр уулын бүсгүй хүйс ээ
Алсын тэртээх суварга хайрхны
Ханийн тэнгэртэй тунгалаг болор
Магнай дундаа одон титэмтэй
Манхагтай уулын цагаан дарь эх ээ
Аа аа
Энгэр түлхүү Бадархундага аа
Эр уулын бүсгүй хүйс ээ

Комментарии

Информация по комментариям в разработке