Танихгүй эмэгтэйн захидал сонсдог ном (Дэлхийн сонгодог зохиол)

Описание к видео Танихгүй эмэгтэйн захидал сонсдог ном (Дэлхийн сонгодог зохиол)

Тэр залууг анх харахдаа охин 15 настай байлаа. Энэ л өдрөөс хойш 16 жилийн турш бүсгүй залууг нууцаар хайрлаж, амьдралынхаа туршид цөөхөн удаа уулзахдаа аз жаргал, баяр баясгалангаасаа болж хамаг л нандин бүхнээ харамгүй дэлгэж явжээ. Гараараа атгасан хаалганы бариулыг нь хүртэл үнсэж, өвлийн хүйтэн олон шөнө даарахаа ч үл анзааран замд нь отож, хөлсний хүүхэн шиг хандсанд нь гомдож, бүсгүй өөрт нь сэтгэлгүй залууг хайрласныхаа төлөө юм юм л үзэж амьдарчээ. Үр хүүхдийг нь төрүүлж, бусад эрчүүдийн ханилан суух хүсэлтийг эрс няцаан явсны эцэст, амь тавихын сүүлчийн мөчид, австай хүүгийнхээ дэргэд бүсгүй нууцхан хайрынхаа эзэн, алдартай зохиолч Р-д захидал бичиж суув...Тэрээр уг зохиолоороо бүсгүй хүний сэтгэхүй, дотоод ертөнцийг нээж чадсан зохиолч хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийг юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж, гомддог вэ? гэсэн асуултад түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй аж.

Комментарии

Информация по комментариям в разработке