СТА Д.Бурмаа-Уянга сайхан хуруу

Описание к видео СТА Д.Бурмаа-Уянга сайхан хуруу

Дуучин СТА Д.Бурмаа-Уянга сайхан хуруу

Уянга цагаан хуруу

Үг П. Авирмэд
Ая Ц. Сүхбаатар

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу
Тансаг хилэн нэхийг
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу
Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сарнай чиний уран хуруу
Тансаг хилэн нэхийг
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу
Жийжүү торгон нэхийний
Зүсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж үйлс дээдлэх
Хонгор чиний уянга хуруу
Тансаг хилэн нэхийг
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу #LkhagvasurenGurbadamsed-д баярлалаа

Комментарии

Информация по комментариям в разработке