Унтангаа эрүүлжих бататгал үгс

Описание к видео Унтангаа эрүүлжих бататгал үгс

🌌Унтаж байх үед чинь хань болж, эрүүл байх сайхан үгсээр сонорыг мялаах бататгал үгс🎧

⛅️Бид өдрийн 1/3 орчим хугацааг унтаж өнгөрүүлдэг. 🌝Ингэхдээ ил ухамсар унтаж байдаг боловч далд ухамсар ажилласаар, заримдаа бидний хурааж хуримтлуулсан мэдээллийг зүүдээр харуулж, эсвэл зөн билгийн хэмжээсээр аялуулж байдаг.🌚Энэ урт хугацааг сайхан зүүд зүүдэлж, түүнийгээ мэдэрч, сэтгэл тайтгаран баясч байвал сайхан шүү дээ. 🌃✨Магадгүй энэ боломжийг ашиглаад далд ухамсартаа эрүүл байх ухагдахууныг кодолж, сэтгэл болон өөрийн энергийн хүчээр өөрийгөө эрүүлжүүлж бас болох юм.
Үүнд зориулж энэхүү 1 цаг 11 минут 11 секунд үргэлжлэх 🎧🎵сонсдог бататгал үгсийг бэлдлээ. Та хэвтэж, унтаж байхдаа ч тодорхой хэмжээний бясалгалын төлөвт орох боломжтой. 👌Өмнөх сонсдог дасгалууд дээр зөвлөж байсанчлан гүнзгий амьсгал аван, бүх биеэ амраан тайвшруулж, өөрт саад болохгүй унтах орчинг бэлдээрэй.🛌 Тэгээд энэхүү бататгал үгсээ чихэвчээр сонсож, хэлэх үг бүрийг өөр дээрээ тусган авч мэдэрнэ. Бас өөрийгөө тухайн хэлж буй үгийн дагуу дүрслэн төсөөлж болно.💭 Аль болох их зүйл бодохгүйгээр сонсонгоо унтахыг хичээгээрэй. Унтаж байх хооронд чинь бататгал үгс далд ухамсар луу чинь очсоор байх бөгөөд шинэ итгэл үнэмшилд аяндаа дасах болно.
Би чинь 💚эрүүл💚 шүү дээ гэсэн итгэл үнэмшил батжихын хэрээр өвдөх тухай сөрөг бодол танаас холдож, эрүүл байна гэсэн тархины заавирчилгааны дагуу бие эрхтэн ажиллах болно. Та эрүүл болж чадна, өөртөө итгээрэй!😇💙


🎧Сонсдог бясалгал нь хэдийд ч, ямар ч үед танд хань болж, сэтгэлийг чинь эдгээж, найз мэт туслах зорилготой юм.

Талархан хүлээн авч сонссон танд Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа!


🧲️✨Хэрэв та "Нууц" буюу татах хүчний хуулинд итгэдэг, сонирхдог, энэ талаар дагнан мэдээлэл авч, өөрийгөө бие даан дасгалжуулахыг хүсвэл САЯТНЫ ДАВТАМЖ группт нэгдээрэй! Энд би татах хүчийг хэрэгжүүлэх арга техник, зөвлөгөө, сүнслэг мэдээллийг тогтмол хуваалцдаг. Группт нэгдэх заавар авах бол👇

https://shorturl.at/qvSXZ


✳️Сошиал медиа дээр надтай холбогдохыг хүсвэл:

  / marla.otgon  

  / manifestwithmarla  



#унтлагынбясалгал #эрүүлмэнд #нойр #эрүүлмэндийнбататгал үгс #эерэгмэдрэмж #мэдрэмж #өөрийгөөхайрлая #эрүүлжье #сонсдогбясалгал #бясалгал #үгс #сонсдогдасгал #healthaffirmations #healthmeditation #guidedmeditation #positivemeditation #selfloveaffirmations #positiveenergy #sleepingmeditation #listenwhilesleeping

Комментарии

Информация по комментариям в разработке