ГЭРГИЙ нэвтрүүлэг - Н.Наранцэцэг / Хилийн цэргийн дэд хурандаа, хүндэт хилчин /

Описание к видео ГЭРГИЙ нэвтрүүлэг - Н.Наранцэцэг / Хилийн цэргийн дэд хурандаа, хүндэт хилчин /

Бүтэн хоёр жилийг дамнуулан хийсэн Хилийн цэргийн дэд хурандаа, хүндэт хилчин Наваандоржийн Наранцэцэгийн оролцсон ГЭРГИЙ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ хооронд цэрэг хоёронтоо халагдаж , цэцэг гурвантаа хагдарлаа. 2019 оны намраас эхэлсэн зураг авалт дундаа ковидын хөл хорионд ороод амжсан. Хилчин бүсгүйн тухай энэ нэвтрүүлэг маш олон хүний хүчин зүтгэлээр бүтсэн гэдгээрээ түүх бүтээж байна. Тухайлбал, зураг авалтад ХХЕГ аас эхлээд Дорнод , Халх гол, Мэнэн , Баян Уул гэсэн дөрвөн отряд, Хавирга, Эрс уул, Буйр, Үүд, Эрээн цав, Бурхант гээд найман застав оролцож нэвтрүүлгийн арын албанд хилийн цэргийн бие бүрэлдэхүүнээс 100 гаруй хүн машин техниктэйгээ ажиллажээ. Бидний явсан замын урт 10 мянган км-ыг хол давж, өвөл, намар, зуны улиралд зураг авалт үргэлжилсэн байна. Гурван үе дамжсан хилчин гэргийн тухай нэвтрүүлэг юутай ч зүйрлэшгүй эх орноо хайрлах сэтгэлийн галыг бадрааж хилийн торгон зурвас дээр өөрийн эрхгүй нулимс унаган, сүлдэт баганынхаа өмнө зүрхэн дээрээ гараа тавин анирлаж , эх орны өмнө өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч байж шаардлага гарвал амиа өгөхөд бэлэн хилчин дайчдаараа бахархах сэтгэл, сүр хийморийг бидэнд өгсөн билээ. Үзэгч та бүхэн таалан соёрхогтун.

Комментарии

Информация по комментариям в разработке