L.Murdorj - Golden palace

Описание к видео L.Murdorj - Golden palace

Л.Мөрдорж-алтан өргөө
L.Murdorj-Altan urguu

facebook :
https://www.facebook.com/pages/Compos...

soundcloud :   / sharav-byambasuren-harmony-of  


Лувсанжамбын МӨРДОРЖ (1919 - 1996)
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч

Л.Мөрдорж 1919 оны 9-р сарын 15 -нд одоогийн Улаанбаатар (Өргөө) хотноо төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд Төв театрын хөгжимчин, 1936 оноос цэргийн алба хааж, мөн оноос цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос улсын циркт хөгжимчин, удирдаач, 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В-Г.Фере) суралцан төгсөж Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, 1970-1974 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт (нэг удаагийн элсэлт авсан) зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв. 1936 онд Улсын алдарт гавъяат хөгжимчин, 1975 онд ардын жүжигчин цол, БНМАУ-ын Төрийн шагналыг 1946 онд "Эх орон" дуугаар, 1951 онд хоёр дахь удаагаа БНМАУ-ын Төрийн дууллаар хүртжээ. 30-аад оны төгсгөлд Халх голд харийн дайсантай тулалдаж монгол хөвгүүдийн цус асгарсан тэр үед Л.Мөрдоржийн бичсэн "Сүхбаатар хэмээх дуу" /1938/, "Түүхт хил", "Хилийн цэрэг", "Байлдагч суман"/1938/, /Бүгд З.Пунцагийн шүлэг/ зэрэг олон сайхан дуу цэрэг эрийн жавхаа сүрийг магтан итгэл зориг нэмж байлаа. "Түүхт хил" дуу эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмийг тогтоосон нь манай дуунд шинэчлэл болжээ. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож "Үүл нүүж цахилгаан бадарсан тал" бадгийг хүүрнэл, өгүүлэмжээр "Энэ бол миний эх орон, эзэн бидний өлгий нутаг"гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хэвээр бүтээсэн нь нийтийн дууны шинэ хэлбэр байлаа. Л.Мөрдорж жараад жил дуу туурвилаа. Мөрдоржийн жараад жил туурвисан дуу манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь билээ. Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Үнэндээ тэр үед дуу их цөөн, дуу зохиогч нь ч хуруу дарам цөөхөн байсантай холбоотой биз. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр "Эх орон" дуугаа зохиосон энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс манай эх орны дуунуудын манлай нь болж үлдсэн юм.
Л.Мөрдорж, Д.Сэнгээ, Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ло.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, М.Цэрэндорж зэрэг манай үеийн олон яруу найрагчдын шүлгээр 200 орчим дуу бүтээсэн байна.

Комментарии

Информация по комментариям в разработке