ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ ТУН БАРГАР БАЙНА.

Описание к видео ХЯТАДЫН ИРЭЭДҮЙ ТУН БАРГАР БАЙНА.

Хятадын эдийн засаг танд хамаагүй гэж бодож байвал андуурч байна.

Яагаад гэвэл Хятад улсын эдийн засаг өөдтэй байвал Монгол улсад ашигтай, харин тэд ханиад хүрвэл бид хатгаа тусна л гэсэн үг.

Сүүлийн үед Хятадын эдийн засаг хаашаа яваад байгаа болон юу нөлөөлж байгаа талаар товч дурдвал:

1. Зэс, төмрийн үнэ буурсан.

Хятадууд зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдийг Монгол улсаас голдуу авдаг.

Ковидын өмнө хагас кг зэс 2$ байсан бол ковидын дараа түүхэн дээд хэмжээндээ буюу 5$ болж өссөн.

Мэдээж энэ нь Монгол улсын хувьд маш ашигтай. Эрдэнэт, Оюу толгойн зэс маш өндөр үнээр борлогдсон бөгөөд үүгээрээ дамжуулаад манай улсын татвар орлого нэмэгдсэн байгаа.

Гэхдээ одоо зэсийн үнэ бага багаар буурсаар байгаа.

Дан ганц зэс биш, төмрийн хүдрийн үнэ болон хэрэглээ багассан.

Хятад улсад төмрийн үлдэгдэл маш их байгаа бөгөөд төмөр, гангийн үйлдвэрүүдийн цөөн хувь нь ашигтай ажиллаж байгаа.

2. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хүн багассан.

Нөгөө л иргэдийн худалдан авалтын чадвар муудсантай холбоотой.

Хэдийгээр байрны үнэ буурсан байгаа ч Хятад улс дах дээд зиндааны хотуудад сул орон сууцын тоо харьцангуй өндөр байна.

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд ихэнх үл хөдлөх хөрөнгийн компаниуд дампуурлаа зарласан.

3. Тэтгэврийн насны хүмүүсийн тоо нэмэгдсэн.

1960-аад онд 15 ажилчид 1 тэтгэврийн насны хүнийг тэжээж байсан бол өнөөдөр 5 ажилчдад 1 тэтгэврийн насны хүн ноогдож байна.

Өөрөөр хэлбэл, 60-аас дээш насны хүмүүс ихэссэн буюу Хятад улс Азийн ихэнх улс орны адил хөгширч байна.

9 сарын эхээр Солонгос улсад сургалт зохион байгуулна.

Сургалтаар хөрөнгө оруулалт болон Солонгос улсын эдийн засгийн байр байдлын тухай ярих болно.

Удахгүй сургалтын талаар мэдээллүүд миний хуудсан дээр тавигдана.

Солонгост амьдарч байгаа Монголчуудтайгаа удахгүй уулзъя.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7575-7500
Оффис хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо New Horizons оффис (5 давхар цагаан барилга), 501 тоот.

Комментарии

Информация по комментариям в разработке